Scroll Top
%d0%be%d1%8e%d1%83%d0%bd%d0%bb%d0%b0%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd%d1%85%d0%b0%d0%bd-%d0%be%d0%b4%d1%82%d0%be%d0%b9-%d0%b1%d0%b0%d0%b9%d0%bd%d0%b0
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

ОЮУНЛАГИЙНХАН ОДТОЙ БАЙНА.

Манай сургуулийн 10в ангийн сурагч Г.Тэнгис Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод болсон “Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн”-д 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, Монгол Улсын Спортын Дэд Мастер дэд мастерийн болзлоо хангалаа. Мөн Өмнөговь аймагт зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн “Улсын аварга шалгаруулах тэмцээн”-ээс хүрэл медаль хүртлээ.

9а ангийн сурагч Л.Өлзийбаяр “Аз жаргалын хотхон 2022” уралдааны MINECRAFT бүтээлийн уралдаанд “Тэргүүн байр” эзэллээ.

9б ангийн сурагч З.Бүжинлхам бүжгийн клубийн хоорондох тэмцээнд “Moon Dance” клубийг төлөөлж охидын хамтлаг төрөлд I байр, ганцаарчилсан төрөлд – III байр мөн дүүргийн аварга шалгаруулах бүжгийн тэмцээнд Хосын төрлөөр II байр, “Dance for all” тэмцээнд хосын төрлөөр IV байрыг хүртлээ.

6г ангийн сурагч Э.Тэмүүлэн   БНСУ-д зохион байгуулагдсан EAGLE CUP-2022  олон улсын онлайн тэмцээнд пүмсей (тоот дасгал)-ын ганцаарчилсан төрөлд “Мөнгөн медель”, Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн “Таеквондогийн пүмсей”-2022 тэмцээнд тоот дасгалын багийн төрөлд мөнгөн медель хүртлээ.

6г ангийн сурагч Г.Азжаргал Баянгол дүүргийн аварга шалгаруулах “Жудо бөх”-ийн +60 кг жинд “Алтан медаль” хүртсэн.

Өөрийн авьяас чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан бахдам сайхан амжилт гаргасан сурагчдадаа болон эцэг эх, дасгалжуулагч багш нарт нь халуун баяр хүргэж, амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх