Scroll Top
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ОЮУНЛАГ СУРГУУЛЬ
СУРГАЛТ ХҮМҮҮЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА,
УДИРДЛАГА ТӨЛӨВЛӨЛТИЙН БҮТЭЦ

СУРГУУЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛ   

– Сургуулийг хөгжүүлэх урт болон богино хугацааны стратеги төлөвлөлтийг боловсруулах, төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх 

– Сургуулийн хөгжлийн ерөнхий явц байдалд дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх үндсэн дээр захиргааны удирдлагаар хангана. 

  

СУРГУУЛИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ 

– Боловсролын талаарх төрийн бодлого шийдвэрийг танилцуулах ажлыг зохион байгуулж хэрэгжилтэд хяналт тавих 

– Сургуулийн хүний нөөцийн бодлого стратегийг боловсруулж , хөгжлийн үйл ажиллагааны төлөвлөлтийг хэрэгжүүлэх 

– Сургуулийн жил бүрийн төсөв, хөрөнгө оруулалт, санхүүгийн хэрэгцээ бүрдүүлэлт, хэрэгжилтийг зохион байгуулах 

– Холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сургуулийн үйл ажиллагааг зохицуулах дүрэм журмыг боловсруулан баталгаажуулж мөрдөх 

  

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ 

– Багш ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох 

– Сургалтын эрүүл, аюулгүй, тав тухтай орчинг бүрдүүлэх, сурч боловсрох нөхцөлийг хангах 

– Гадаад харилцааг өргөтгөх, ажлын үр ашгийг нэмэгдүүлэх,багш сурагч солилцооны хөтөлбөр, мэргэжилтэн багш урьж ажиллуулах,сургалтын шинэлэг технологийг судлах нэвтрүүлэх зэрэг ажлыг ерөнхий удирдлагаар хангах 

– Багш ажиллагсдын нийгмийн халамж үйлчилгээг сайжруулах, тэднийг сурч боловсроход нь туслах 

– Сургалтын үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар суралцагч багш эцэг эх асран хамгаалагч болон зохих байгууллагад нь шаардлага тавьж хэрэгжүүлэх 

–  Онлайн сургалтын материалын бэлтгэл, дидактик боловсруулалт, түгээлт, ашиглалт, чанарт байнгын хяналт тавьж, зөвлөгөө өгөх 

–  Суралцагсдын авьяас чадвараа хөгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэн, сургалтын хүртээмж, үр өгөөжийг дээшлүүлэх 

–  Сургалтын материаллаг, сэтгэл санааны аюулгүй орчин бүрдүүлэх, ажиллах нөхцөл боломжоор хангахад чиглэсэн үйл ажиллагааг явуулах 

  

СУРГАЛТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР 

–  1-2-р анги, 3-5-р анги, байгалийн ухаан, нийгмийн ухаан, гоо зүй, гадаад хэлний гэсэн 5 үндсэн тэнхимтэй байх ба эдгээр тэнхимүүдийн эрхлэгч нарыг  сургалт хүмүүжлийн ажлыг графикт хугацаанд нь чанартай, хүртээмж сайтай, үр өгөөжтэй, зохион байгуулж, зөвлөгөө өгөх, хянах шалгах, дэмжиж урамшуулах, зэргээр ерөнхий удирдлагаар хангах 

–  Сургалтын мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний бүрэн тогтолцоог бий болгон ажиллах 

–  Сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг боловсруулан төгөлдөржүүлэх, шинэлэг арга барил, туршлагыг судлах, турших, нэвтрүүлэх 

–  Онлайн сургалтын материалын бэлтгэл, дидактик боловсруулалт, түгээлт, ашиглалт, чанарт байнгын хяналт тавьж, зөвлөгөө зөвлөмж өгөх 

–  Суралцагсдын авьяас чадвараа хөгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэн, сургалтын хүртээмж, үр өгөөжийг дээшлүүлэх 

–  Сургалтын материаллаг, сэтгэл санааны аюулгүй орчин бүрдүүлэх, ажиллах нөхцөл боломжоор хангахад чиглэсэн үйл ажиллагааг явуулах 

  

ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧ НАРЫН
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ 

–  Тэнхимүүдийн эрхлэгч нар нь сургалт хүмүүжлийн ажлыг графикт хугацаанд нь чанартай, хүртээмж сайтай, үр өгөөжтэй, зохион байгуулж, зөвлөгөө өгөх, хянан шалгах, дэмжиж урамшуулах, зэрэг шууд удирдлагаар ханган ажиллах үүрэгтэй 

–  Сургалтын мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний бүрэн тогтолцоог бий болгон ажиллах 

– Суралцагчийг анги дэвшүүлэх, алгасуулан суралцуулах, улируулах, сургууль төгсөх, хасах, чөлөөлөх асуудлыг тухайн тэнхим бүр хариуцсан багш нарын зөвлөлд санал оруулах 

–  Сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг боловсруулан төгөлдөржүүлэх, шинэлэг арга барил, туршлагыг судлах, турших, нэвтрүүлэх 

-Онлайн сургалтын материалын бэлтгэл, дидактик боловсруулалт, түгээлт, ашиглалт, чанарт байнгын хяналт тавьж, зөвлөгөөгөөр хангах 

–  Суралцагсдын авьяас чадвараа хөгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэн, сургалтын хүртээмж, үр өгөөжийг дээшлүүлэх 

  

ГАДААД ХАРИЛЦААНЫ АЛБАНЫ
АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ 

–  Тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээллээр цаг алдалгүй хангах, суралцагсдыг хөтөлбөрт хамруулах ажлыг зохион байгуулах, зуучлах 

–  Ахлах ангийн сурагчдад гадаадын их дээд сургуульд суралцахад зөвлөгөө өгөх, туслах үйлчилгээ үзүүлэх 

–  Олон улсын боловсролыг дэмжих хөтөлбөр, олон нийтийн байгууллагууд, сургууль багш нартай холбоо тогтоон хамтран ажиллах, сургалтын шинэлэг технологийн талаарх мэдээллээр хангах 

–  Гадаад багш нартай холбоо тогтоох, урьж ажиллуулах тэдэнтэй холбогдсон үйлчилгээ, хөөцөлдөх ажлыг зохион байгуулах 

–  Багш сурагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 

–  Сурагчдын генетик тестийн судалгаа , мэргэжил сонголтын судалгааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран явуулж, эцэг эх болон багш нарт зохих зөвлөмжийг хүргэж хамтран ажиллах 

  

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ
ҮНДСЭН ЧИГЛЭЛ 

Сантехникч, мужаан, цэвэрлэгч 

–  Сургуулийн орчны эрүүл ахуй, цэвэрлэгээ, эд хөрөнгийн ашиглалт хамгаалалт, засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэх 

–  Цахилгаан, дулаан, цэвэр болон бохир ус, халаалтын системийн ашиглалт, цаг үеийн үйлчилгээг тогтмол хийх 

–  Сургуулийн шат, хонгил, коридор, бие засах газрын цэвэрлэгээг тогмол хуваарийн дагуу хийж, орчны ариун цэврийг дээд зэрэгт байлгах 

 

Цайны газрын ахлах тогооч, туслах, бэлтгэгч, цэвэрлэгч 

–  Сурагчдын үдийн хоол цайг СЗ-өөс батлагдсан чиглэлийн дагуу эрүүл ахуйн норм стандартыг баримтлан цаг хугацаанд нь чанартай бэлтгэн соёлтой үйлчилгээг үзүүлэх                                                                                                             

–  Сурагчид багш нарт зориулсан хоолны чанар, нэр төрөлд онцгойлон анхаарч, эрүүл, цэвэр орчинг бүрдүүлж ажиллах                                                                         

–  Цайны газрын эд хөрөнгө, ашиглалт, хамгаалалтад дээд зэргээр анхаарч ажиллахын зэрэгцээ ариутгал цэвэрлэгээг тогтмол хийх                                             

–  Сургуулийн шат, хонгил, коридор, бие засах газрын цэвэрлэгээг тогмол хуваарийн дагуу хийж орчны ариун цэврийг дээд зэрэгт байлгах үүрэгтэй  

  

СУРГУУЛИЙН САНХҮҮ 

–  Сургуулийн санхүү нягтлан бодох бүртгэл, тайланг хугацаанд нь чанартай гаргах, үндсэн орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх, нэхэмжлэх, шаардах ажлыг цаг хугацаанд нь зохион байгуулах 

–  Дүүргийн төрийн сангаас орох үдийн цай, хувьсах зардал, бусад орлого хураамжийг зохих журмын дагуу бүрдүүлж байх 

–  Сургуулийн үндсэн хөрөнгийн ашиглалт хамгаалалтад хяналт тавих, ашиглалтыг сайжруулах 

  

ХАМГААЛАЛТЫН АЛБА 

–  Тус сургуулийн барилгын бүрэн бүтэн байдал, гадны болзошгүй халдлагаас найдвартай хамгаалах, хүүхэд, ажиллагсдын амгалан тайван орчин, аюулгүй байдлыг өдөр, шөнийн 24 цагаар “Бамбай” Секьюрити сервис ХХК 2008 оноос эхлэн хамгаалалтдаа авсан болно 

–  Энэ нь Оюунлаг сургуулийн захиргаа “Бамбай” Секьюрити сервис ХХК-ны хооронд байгуулсан хамтын гэрээгээр зохицуулагддаг.