Scroll Top

2024-2025 оны хичээлийн жилд Оюунлаг сургуульд элсэх журам

Бэлтгэл ангийн элсэлт

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ 

  • 1. БШУЯ-ы сайдын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/200 тоот тушаал “Зургаан настай хүүхдээс аливаа шалгалт, сорил авахгүй байх” тухай чиглэлийг үндэслэн 2023-2024 оны хичээлийн жилийн 1-р ангийн элсэлтийг танилцах хичээл, асран хамгаалагч, сургалтын албаны хамтарсан уулзалт ярилцлагын хэлбэрээр зохион байгуулна. 
  • 2. 2018.01.01-2018.12.31-ы хооронд тѳрсѳн хүүхэд 2024-2025 оны хичээлийн жилд Оюунлаг сургуулийн 1-р ангийн, бэлтгэл ангид элсэн суралцах боломжтой.

 

ХОЁР. БҮРТГЭЛ 

  • 1. 2024 оны 2 сарын 19 – 3 сарын 3-ны ѳдрүүдэд бэлтгэл бүлгийн цахим бүртгэл явагдана. 
  • 2. Цахим бүртгэлийн линк 2024.02.19-д Оюунлаг сургуулийн веб хуудас болон Facebook Page-д тавигдана.
  • 3. Цахим бүртгэлд бүртгүүлэхдээ хүүхдийн мэдээллийг зѳвхѳн крилл үсгээр алдаагүй зѳв бичиж оруулах. 
  • 4. Асран хамгаалагчийн мэдээлэл, утасны дугаар, и-мэйл хаяг зэргийг үнэн зѳв бичих. 
  • 5. Бүртгэлийн явцад бүртгэлийн хураамжийг шилжүүлж тѳлбѳр тѳлѳгдсѳнөөс хойш 10 минутын дотор асран хамгаалагчийн бүртгүүлсэн имэйл хаягт цаг захиалах холбоос илгээгдэн цаг захиалснаар бүртгэл баталгаажсан мэдээлэл очно. Хэрэв давхардаж бүртгүүлсэн бол эхний бүртгэл автоматаар устгагдана. Жич:Бүртгэлийн хураамж 40.000 тѳгрѳг

ГУРАВ. “ТАНИЛЦАХ ХИЧЭЭЛ”  

  • 1. Цахим бүртгэлд хамрагдсан сурагчид 2024.03.09-10-ы хооронд цаг авч, товлогдсон цагийн дагуу Оюунлаг сургууль дээр ирж танилцах хичээлд сууна.
  • 2. “Танилцах хичээл”-ийг Оюунлаг сургуулийн бага ангийн багш нараас бүрдсэн баг хѳтлѳн явуулж үнэлгээг хөндлөнгийн комисс гаргана. 
  • 3. “Танилцах хичээл”  нийт 80 минут  үргэлжилнэ. 

ДѲРѲВ. “УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА”  

  • 1. Сургалтын албатай “Уулзалт ярилцлага”-д бүртгэлд хамрагдсан сурагчдын асран хамгаалагчид оролцоно.  
  • 2. Сурагч танилцах хичээлд сууж байх үед асран хамгаалагчид сургуультай танилцаж, сургалтын албатай уулзалт ярилцлага хийнэ. 
  • 3. “Уулзалт ярилцлага”-ыг Оюунлаг сургуулийн сургалтын албанаас  бүрдсэн баг хѳтлѳн явуулж үнэлгээг хөндлөнгийн комисс гаргана.

ТАВ. ХАРИУ 

  • 1. “Танилцах хичээл”-д хамрагдсан сурагчдаас 4 бүлэгт нийт 128 сурагч, хүлээлгийн жагсаалтын 20 сурагч  сонгогдож, элсэх эрхийн цахим шуудан болон хүлээлгийн жагсаалтын дугаар илгээгдэнэ.
  • 2. Элсэн суралцах эрхээ авсан сурагчдын асран хамгаалагчийн цахим шууданд Оюунлаг сургуулийн сургалтын албатай уулзах цаг болон, бүрдүүлэх материалын жагсаалт очно. /Сургалтын албатай уулзах цагт  ирээгүй тохиолдолд нѳхѳж бүртгэх боломжгүй/
  • 3. Хэрэв танд хүлээлгийн жагсаалтын мэдээлэл очсон бол эхний сонгогдсон 128 сурагчаас элсэлтийн хугацаанд ирж бүртгүүлээгүй хүүхдийн оронд элсэх эрхийн цахим шуудан жагсаалтын дугаарын дагуу очно.
  • 4. Элсэх эрхийн цахим шууданг ѳѳр хүүхдэд шилжүүлэх боломжгүй. Зѳвхѳн  программд бүртгэлтэй нэр, регистрийн дугаартай хүүхдийг бүртгэнэ.

ЗУРГАА. БУСАД .

  • 1. Бэлтгэл ангийн сургалт 2024.04.01-2024.05.03-ыг дуустал  5 долоо хоногийн туршид танхимаар хичээллэнэ.. Хичээллэх цагийн хуваарь ажлын ѳдрүүдэд 14:00-17:00 цаг.
  • 2. Бүртгүүлэхээр сургууль дээр ирэхдээ бэлтгэл ангийн сургалтад ашиглагдах сурах бичиг, дэвтэр хэрэглэгдэхүүнийг авна.
  • 3. Бэлтгэл ангийн сургалтын төлбөр 1.200,000 төгрөг. /1-р ангийн сургалтын тѳлбѳр  9,500,000 төгрөгийг бэлтгэл ангийн бүртгэлд хамрагдахдаа төлнө.Бэлтгэл ангид хамрагдсан сурагчид 2024-2025 оны хичээлийн жилд Оюунлаг сургуулийн 1-р ангид элсэн суралцах эрхийн бичгээ гардан авна.  Жич: Зөвхөн хаврын бэлтгэл ангид суралцсан сурагчид 1-р ангид элсэн орно.
  • 4. Дэлгэрэнгүй мэдээллийг Оюунлаг сургуулийн 75755050, 88113096, 8811307 сургалтын албаны утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой.

 

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН АЛБА 

I ангид элсэлт авах

Жил бүр I ангид элсэн суралцах сурагчдад зориулсан Бэлтгэл ангийн сургалт зохион байгуулагдаж, амжилттай суралцсан сурагчид I ангид элсэн орно. 1-р ангийн сургалтын төлбөр 9,500,000 төгрөг.

 

 

II-XII ангид элсэлт авах

2024-2025 оны хичээлийн жилд Оюунлаг сургуулийн 2-12-р ангид нэмэлт элсэлт авахгүй.