Scroll Top
%d1%8d%d1%80%d0%b4%d0%bc%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d0%b0%d1%8f%d1%80%d0%b0%d0%b0-%d1%82%d1%8d%d0%bc%d0%b4%d1%8d%d0%b3%d0%bb%d1%8d%d0%bd-%d3%a9%d0%bd%d0%b3%d3%a9%d1%80%d2%af%d2%af%d0%bb%d0%bb%d1%8d
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

ЭРДМИЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ. 

Эх хэлээрээ уншиж бичиж сурсныхаа баярыг тэмдэглэн өнгөрүүлж байгаа энэ сургуулийн хамгийн өхөөрдөм, бяцхан хүүхдүүддээ Эрдмийн баяр”-ын мэндийг өргөн дэвшүүлье. 2020-2021 оны хичээлийн жилд цар тахлын улмаас баяраа тэмдэглэж чадаагүй билээ. Эцэг эхчүүдийн хүсэлтээр хүүхдүүддээ дурсамж үлдээх, сурсан мэдсэнээ үзүүлэхээр 2022.05.14-ий өдөр баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. 

Богинохон хугацаанд уншиж бичиж сурах амаргүй давааг өөрсдийнхөө хичээл зүтгэлээр даван туулсан бяцхан сурагчдаараа бид бахархахгүй байхын аргагүй билээ. Ийм цовоо сэргэлэн хүүхдүүд маань Эрдмийн баяр-Англи хэлний баярын тоглолтоо эцэг эх, багш нартаа өргөн барилаа. Баяр дээр баяр нэмж сургуулийн захиргаанаас хүүхэд бүрт танин мэдэхүйн номын багцаар бэлэг барив. 

Өглөөний ургах нарнаар үдшийн бүрий хүртэл ар гэрээ умартан түмний хүүхдийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй 2а ангийн багш Л.Халиунсүрэн, 2б ангийн багш Г.Золзаяа, 2в ангийн багш Т.Буянхишиг, 2г ангийн багш Д.Цэвэлмаа нартаа талархал дэвшүүлье. 

2а ангийн сурагч  аав  18 аймгаас авсан ашигт малтмалын дээжийг сургуулийн удирдлагуудад дурсгал болгон өгөв.  Энэхүү дээж нь сурагчдын маань танин мэдэхүй, бүтээлч сэтгэлгээ, практик үйлийг явуулахад үнэтэй хөрөнгө оруулалт боллоо. Эрдэм мэдлэгийн анхны гараанд хамтран ажилласан бид бүхэнд үргэлж урмын цагаан сэтгэлээр тусалж байдаг эцэг эхчүүддээ баярлалаа.  

Сурсан мэдсэн бүхнээ аав ээж, ангийн багш нартаа цоглог хэмнэлтэй аялгуундаа дуу хуур, шүлэг найраглал, хөгжимт дасгал гээд тансаг сайхан бүхэн цогцлоосон сайхан тоглолтоо үзүүллээ. Энэхүү тоглолтыг өндөр түвшинд зохион байгуулсан сургалтын ерөнхий менежер Ч.Цэцэгээ, дуу хөгжмийн багш Д.Батхүрэл, зохион байгуулалтад оролцсон багш нартаа баярлаж талархсанаа илэрхийлье. 

 

Сэтгэгдэл үлдээх