Scroll Top

Захирлын мэндчилгээ

Оюунлаг сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Д.Батсайхан

Монгол улсын Гавьяат багш

    Цаг үргэлж инээд хөөр баяслаар цалгин байдаг хүүхэд багачууддаа болон үр хүүхдийнхээ оюуны хөрөнгө оруулалтын төлөө сэтгэл зүтгэлээ зориулан яваа та бүхэнд энэ өдрийн халуун мэндчилгээг дэвшүүлье. Та бүхний итгэл, дэмжлэг, хамтын ажиллагааны хүчинд өнөөдөр тус сургууль маань өөрийн хичээлийн байр, сургалт хүмүүжлийн цогц хөтөлбөртэй болж, мэдээлэл зүйн сүүлийн үеийн ололт амжилтуудыг сургалтандаа ашиглаж, улс хотынхоо хэмжээнд сургалтынхаа төвшин чанараар тэргүүлэх сургуулиудын хэмжээнд хүрчээ.

    Энэ бүхэн бидний зогсох газар, тайвшрах, алгаруулах хэмжээ төвшин биш зөвхөн ажил амжилтын маань эхлэл гэж ойлгож байна. Бид сурч хөдөлмөрлөхийн төлөө эрмэлзлэлтэй хичээмтгий зан чанарыг эзэмшсэн, аливаа зүйлийг цагт нь хийж амжуулдаг хэвшилтэй, инээмсэглэл дүүрэн харьцаатай, өдөр бүр шинэлэг уур амьсгалаар дүүрэн байж чадваас оюун ухааныг дээдэлсэн энэ нийгэмд бид оршин тогнохын баталгаа болж чадна. Энэ л зорилгын төлөө манай хамт олон нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж байна.Та бүхний сонголт нь Гэгээрэлд хүрэх зам Оюунлаг бүрэн дунд сургууль байх болно гэдэгт бид итгэж байна. Манай вэб сайтаар зочилсон та бүхэндээ , цаг үргэлж инээд хөөрөөр бялхаж, сурсан мэдсэн, хийсэн, бүтээснээрээ бахархаж явахын ерөөлийг чин сэтгэлээсээ хүргэж байна.