Scroll Top
БЗД 18-р хороо, УБ хот Монгол улс

“Бизнес, эдийн засгийн харилцаа” хичээлийн тайланг хэлэлцүүллээ

267747701_4578627408930332_3216533296950216387_n

Олон улсын “Бизнес, эдийн засгийн харилцаа” хичээлийн хөтөлбөрийг үндэс болгон сурагчдад өөрийгөө танин мэдэх, анхаарлаа төвлөрүүлэх, ирээдүйн зорилгоо тодорхойлох, төлөвлөгөөтэй ажиллах, хэрхэн харилцах, тэнцвэртэй амьдрах зэрэг амьдралд зайлшгүй шаардлагатай суурь ойлголтуудыг таниулан, хэвшүүлэх талаар ахлах ангийн сурагчдад зориулсан хичээл, сургалтыг энэ хичээлийн жилээс эхлэн явуулж байна. Энэхүү хичээл сургалтын явц, үр дүнгийн тайланг тавьж, нийт багш ажиллагсдаар хэлэлцүүллээ. Тус хичээл сургалтыг явуулсны үр дүнд сурагчдын олон талын ерөнхий мэдлэг дээшилж, зорилгоо тодорхойлж, өдөр тутмын цаг төлөвлөлт сайжирч, мэргэжил сонголтондоо итгэлтэй болсон зэрэг ахиц дэвшил гарсан тул цаашид хөтөлбөрийг тогтмол явуулахаар боллоо.

Leave a comment