Цаг хугацаа арван хоёртоо эргэж,
Цадиг түүх арван гурвантаа бичигдэн
Сурахын хүсэл тэмүүллээр ирээдүйн хөтчөө бүтээсэн “Оюунлаг” сургуулийн төгсөгчид 2024-2025 оны хичээлийн жилийн эрдмийн баяраа 2025 оны 5-р сарын 29-нд инээд хөөр , бахархал дурсамжаар дүүрэн тэмдэглэн өнгөрүүллээ.
Хонхны баярын нээлтийн үйл ажиллагааг нээн МУ-ын гавьяат багш, Оюунлаг сургуулийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Д.Батсайхан оргил өөд тэмүүлэн яваа төгсөгчид,
эрдэм мэдлэг түгээн дэлгэрүүлж буй багш нар, энэрэл хайраар үр хүүхдээ хүмүүжүүлсэн эцэг эх, асран хамгаалагчдад халуун талархал дэвшүүлэн, эрхэм шавь нарынхаа амьдралын сүүтэй дөрөөг мялаалаа.
Эрдмийн баярын үеэр:
Дуучин Becca, Recon хамтлагийн дуучин Bo нар уран бүтээлээ толилуулж,
2 болон 6-р ангийн сурагчид дуу, бүжгээрээ баярыг чимж,
10-р ангийн сурагчдын амьд хөгжмийн хамтлаг
Хип хоп бүжиг , аэробек, гимнастикийн үзүүлбэрүүд
баярын уур амьсгалыг улам оргилууллаа.
Шилдэг төгсөгчөөр:
12А анги:
Олонбаярын Ному-Луун
Алтангэрэлийн Өнө-Эрдэнэ
Лхагвасүрэнгийн Өлзийбаяр
12Б анги:
4. Баянмөнхийн Ананд
5. Соёл-Эрдэнийн Дэлгэрмаа
6. Пүрэвсүрэнгийн Нарангарав
7. Бат-Очирын Болор
12В анги:
8. Нямдаваагийн Баасанням
9. Моломжамцын Бат-Оргил
10. Даваанямын Лхамцоо
11. Батнямын Эгшиглэн нар тодорлоо.
Эдгээр сурагчдадаа болон нийт төгсөгчдөдөө халуун баяр хүргэе!
Ирээдүйд оюунлаг , хүнлэг иргэн болон амжилт бүтээлээр дүүрэн явахын ерөөлийг өргөн дэвшүүлье!
Эрдэмд хөтөлсөн эрхэм багш нартаа,
Ирээдүйг бэлэглэсэн ээж, аавдаа,
Тохилог, цэмцгэр төрөлх сургуульдаа,
Танил, дотно анги танхимаа
Үргэлж бахдан, дурсан санаж яваарай.
Үнэн сэтгэлээс хүндэлж яваарай.
Амьдрал нь гэрэл гэгээ, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай!














































