Scroll Top
%d1%81%d1%83%d1%80%d0%b0%d0%b3%d1%87%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b0%d0%bc%d1%80%d0%b0%d0%bb%d1%82%d1%8b%d0%bd-%d1%82%d0%b0%d0%bb%d0%b0%d0%b0%d1%80%d1%85-%d0%bc%d1%8d%d0%b4%d1%8d%d1%8d%d0%bb%d1%8d%d0%bb
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Сурагчийн амралтын талаарх мэдээлэл

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан 2021.05.06-ны өдрийн Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын тушаалаар 2020-2021 оны хичээлийн жилийн зуны амралтыг наашлуулах, 2021-2022 оны хичээлийн жилийг 2021.08.15-нд эхлүүлэх шийдвэрийн дагуу Оюунлаг сургуулийн сургалтын албанаас дараах мэдээллийг хүргэж байна.
1. 1-3 дугаар ангийн сурагчид. 2021.05.07-ний өдөр хичээллээд амарна
2. 4-12 дугаар ангийн сурагчид 2021.05.14-ний өдөр хичээллээд амарна.
3. Харин 12 дугаар ангийн сурагчид 5 сарын 14-ний өдрөөс эхлэн ЭЕШ-ийн давтлагад хамрагдана. Жич: Давтлага танхимаар эсвэл зайнаас байх уу гэдгийг УОК эцсийн шийдвэрийн дараа 12-р ангийн сурагчдад мэдэгдэнэ.
5. Амралт эхлэх шийдвэртэй холбоотойгоор улсын болон анги дэвших шалгалт цуцлагдсан.
6. Амралтын хугацаанд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдийнхээ дархлааг дэмжих, сэтгэл санааг сэргээх зэргээр анхаарал хандуулахыг хүсье.
Оюунлаг сургуулийн сургалтын алба
2021.05.07

Сэтгэгдэл үлдээх