Scroll Top
%d0%b4%d0%b8%d0%b4%d0%b0%d0%ba%d1%82%d0%b8%d0%ba%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%88%d0%b8%d0%bd%d1%8d-%d1%85%d1%8d%d1%80%d1%8d%d0%b3%d0%bb%d1%8d%d0%b3%d0%b4%d1%8d%d1%85%d2%af%d2%af%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

ДИДАКТИКИЙН ШИНЭ ХЭРЭГЛЭГДЭХҮҮНИЙГ СУРГАЛТАД АШИГЛАЖ ЭХЭЛЛЭЭ

 

ДИДАКТИКИЙН ШИНЭ ХЭРЭГЛЭГДЭХҮҮНИЙГ СУРГАЛТАД АШИГЛАЖ ЭХЭЛЛЭЭ

21-р зуун гарсанаар сургалтын орчин гадаад болоод дотоод хүчин зүйлээс хамааран өөрчлөгдөх шаардлагатай болсон. Гадаад хүчин зүйлс нь мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж, шинэ тоног төхөөрөмж болон технологи үүсэн бий болж, тэдгээрийг сургалтын хэрэглэгдэхүүн болгон сургалтанд нэвтрүүлэх шаардалага урган гарч ирж байна. Иймээс ОЮУНЛАГ сургууль маань 2016-2017 оны хичээлийн жилийн 2-р улирлаас эхлэн бага дунд ахлах ангийн төвшинд математик, геометр, хими, биологи, газарзүй, дуу хөгжим, физик, байгалийн ухааны сургалтын лабортори дадлагын хэрэглэгдэхүүнийг бүрэн хэмжээгээр нь оруулж сургалтандаа бодитойгоор ашиглаж эхэллээ.

Харин дотоод хүчин зүйлсийн төлөөлөл болох дэлхийн ноймер нэг Сингапур улсын сургалтын үндсэн хөтөлбөрийг нутагшуулан хэрэглэх чиглэлээр өнгөрсөн хичээлийн жилээс иновацийн ажлыг гүйцэтгэж байна. Цаг үеээ даган цахим сургалтанд суурилан хөгжиж буй виртуаль сургалтын орчиныг. Сингапур улс дунд сургуулиуд хэрхэн амжилттай нэвтрүүлэн хэрэгжүүлж буй талаарх судалгааны ажил явагдаж байна.

Сургалтын хэрэглэгдэхүүн гэдэг бол суралцагсдад судалж буй хичээлийн тодорхой үзэгдэл юмсыг түүний ерөнхий загвараар дамжуулан таниулан ойлгуулах, сурагчдын мэдрэмжийг хөгжөөх, урам зориг өгөх, мэдлэгийг батагах, таамаглал дэвшүүлж шийдвэрлэх зэрэг дидактикийн үндсэн үүргийг гүйцэтгэнэ. Ийм хэрэглэгдэхүүнгүйгээр өнөө цаг үед сургалтын шинэ технологийг нутагшуулан хэрэглэх шаардлага, сургалтын чанар үр өгөөжийн талаар ярих бол дэндүү хийсвэр ухвар мөчид зүйл шүү дээ. Нөгөө талаас зураг дүрс диаграмм, загварчлал схем бүхий үзүүлэнгүүд, мэдээлэл харилцаа технологийн бодит орчин бол оюуны олон талт чадамжийг хөгжүүлэх үндсэн суурь хөрс байх учиртай. Энэ ч утгаараа сургалтыг амьд, ойлгомжтой, хүртээмжтэй, өнөө цагийн сургалтын технологийн шаардлагын дагуу бодит орчин, хэрэглэгдэхүүнгүй явуулах боломжгүй билээ.

Иймээс бид багш нартааа зориулсан сургалтын өнөө цагийн шинэ хэрэглэгдэхүүнийг хэрхэн үр дүнтэй ашиглах,сэтгэл зүй болон сургах арга зүйн ямар үндэслэл хэрэглээ байдаг талаар зохих зөвлөмжүүдийг хүргэн ажиллаж эхэллээ.

Сургалтын хэрэглэгдэхүүнийг сургалтанд хэрэглэснээр хараа сонсголын, хүртэхүйн, хэл ярины үйлийг зөв хослуулах нь цочроогчдын ашигт үйлийг ихэсгэж удаан хугацааны ойд нөлөөлдөг ач холбогдолтой. Хүн ярианы хэлбэрээр хүлээн авсан мэдээллийнхээ 15%-г хараагаар авсан мэдээллийнхээ 25%-г, мэдэээлэл дамжуулах энэ 2 аргыг зэрэг хэрэглэвэл дээрх мэдээллийн агуулгын 65 хүртэл хувийг авч чадна гэдгийг Дэлхийн математикийн багш нарын холбооны судалгаа харуулж байна

Сургалтын орчин хэрэглэгдэхүүн бүхий бага анги, хими биологи, физик, математик, дуу хөгжмийн танхим лабортори,дадлагын орчин бий боллоо. Хүүхдүүд та бүхэнд сурлагын өндөр амжилтыг,багш сурган хүмүүжүүлэгч та бүхэнд шинэлэг бүтээлч эерэг бүхнийг хүсье.

Сэтгэгдэл үлдээх