Scroll Top
%d1%85%d3%a9%d0%b4%d3%a9%d0%bb%d0%b3%d3%a9%d3%a9%d0%bd-%d1%8d%d1%80%d1%87-%d1%85%d2%af%d1%87-%d1%8d%d1%80%d2%af%d2%af%d0%bb-%d0%bc%d1%8d%d0%bd%d0%b4
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

ХӨДӨЛГӨӨН – ЭРЧ ХҮЧ – ЭРҮҮЛ МЭНД

ХӨДӨЛГӨӨН – ЭРЧ ХҮЧ – ЭРҮҮЛ МЭНД

     “Оюунлаг” сургуулийн урлаг,спортын олон талт, уламжлалт үйл ажиллагааны нэг болох дунд,ахлах ангийн гар бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Ахлах ангид, анги тус бүрээс эрэгтэй 1, эмэгтэй 1, тус бүр 2 баг оролцож, аваргуудаа тодрууллаа. Үүнд:
Эрэгтэй багуудаас:
• Баасандаш ахлагчтай 12а анги I байр
• Энгүүн ахлагчтай 11а анги II байр
• Эрдэнэбилэг ахлагчтай 12б анги III байр
Эмэгтэй багуудаас:
• Энхнаран ахлагчтай 10б анги I байр
• Сарнай ахлагчтай 11б анги II байр
• Г.Энхжин ахлагчтай 11а анги III байр тус тус эзэлсэн байна.
Харин дунд ангиудаас эрэгтэй 3, эмэгтэй 3 нийт 6 сурагчтай, холимог 1,1 багууд оролцож, аваргуудаа шалгарууллаа. Үүнд:
• Бат-Эрдэнэ ахлагчтай  анги I байр
• Мөнх-Учрал ахлагчтай  анги II байр
• Давхарбаяр ахлагчтай  анги III байр тус тус эзэлж, эрэгтэй шилдэг тоглогчоор  ангийн сурагч Бат-Эрдэнэ, эмэгтэй шилдэг тоглогчоор  ангийн сурагч Халиунаа нар тус тус шалгарлаа.
    Ийнхүү сурагчид маань багийн болон ганцаарчилсан спортоор амжилттай хичээллэснээр хамтарч суралцаж, хөдөлмөрлөж, эрүүл чийрэг бие бялдартай иргэн болон төлөвшихөд чухал нөлөө үзүүлж байна.

Сэтгэгдэл үлдээх