Scroll Top
oyunlag-language-festival
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

OYUNLAG LANGUAGE FESTIVAL

”OYUNLAG LANGUAGE FESTIVAL”

Гадаад хэлний тэнхимээс жил бүр уламжлал болгон явуулдаг “Oyunlag language festival” 6-11-р ангийн сурагчдын дунд амжилттай зохиогдлоо.

Энэхүү үйл ажиллагаа нь сурагчдын англи хэлний сургалтаар олж авсан чадварыг аав ээж, ахан дүүст нь үзэж харуулахаас гадна ярианы чадвар нь хэрхэн хөгжсөнийг дуу хөгжим, жүжигчилсэн тоглолт, хийсэн бүтээсэн зүйлээр нь гарган үзүүлдэгээрээ давуу талтай юм.

Энэ удаа “Language festival”-ийн уламжлал болсон хэв маягийг эвдэн дэлхийд алдартай шоу болох “Sing your face off буюу Яг түүн шиг шоу”-аар сурагчдын англи хэлийг хэрхэн чадварлагаар эзэмшиж байгааг харуулахыг зорьлоо. Сурагчид маань ѳѳрийн сонгосон дүрдээ гарамгай хувирч, дэлхийн алдартай одод Оюунлагийн тайзнаа ирсэн мэт сэтгэгдэлийг тѳрүүлж байлаа.

6-7-р ангийн ангилалд:

7а ангийн Boney M хамтлаг 1р байр

2р байранд 7а ангийн сурагч Байгаль “Rihanna -Diamond” ,

3р байранд 7б ангийн сурагч Одбаяр “ Bruno mars -Lazy song”

8-11-р ангийн ангилалд:

8-11р ангид 11б ангийн сурагч Гантуяа “ Meghan Trainor -All about that bass” , 2р байранд 11а ангийн сурагч Солонго “ Sia -Chandelier“

8в ангийн сурагч Мөнгөлжин “ Meghan Trainor -All about that bass” дугаар тус тус байр эзэллээ.

Мѳн шилдэг ангиар: 1-р байр 7а анги,

2-р байр 11б анги,

3-р байранд 6в анги тус тус шалгарлаа.

Сэтгэгдэл үлдээх