Scroll Top
%d0%b0%d0%b0%d0%b2-%d1%8d%d1%8d%d0%b6-%d0%b1%d0%b8-%d1%85%d3%a9%d0%b3%d0%b6%d3%a9%d3%a9%d0%bd%d1%82-%d1%83%d1%80%d0%b0%d0%bb%d0%b4%d0%b0%d0%b0%d0%bd%d1%82-%d1%82%d1%8d%d0%bc%d1%86%d1%8d%d1%8d
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“ААВ ЭЭЖ БИ” хөгжөөнт уралдаант тэмцээн

“ААВ ЭЭЖ БИ” хөгжөөнт уралдаант тэмцээн

Анги хамт олны эв нэгдэл, эцэг эх багш сурагчдын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор “ААВ ЭЭЖ БИ” хөгжөөнт буухиа тэмцээн 2017 оны 3дугаар сарын 25ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Уг тэмцээнд 1-3 дугаар ангийн нийт 11 бүлгийн 300 орчим сурагч тэдний аав, ээж болон хөгжөөн дэмжигчид оролцжээ. Хөгжөөн дэмжигчид багаа уриалсан уриа лоозон, эгшиглэнт шагшуур, бүрээ, бөмбөр, өнгө өнгийн шаар зэргийг тэмцээнд зориулан авчирч баг тус бүрийгээ дэмжиж байлаа. Ангиуд нийт 7 төрлийн тэмцээнд хурд хүч авхаалж самбаагаа сорин уралдаж 1дүгээр ангийн бүлгээс Нарантуяа багштай 1г анги 22 оноогоор тэргүүн байр эзэлж, дэд байран 21 оноогоор 1в анги, гутгаар байранд 14 оноогоор 1б анги, удаах байрт 13 оноогоор 1а ангиуд тус тус амжилттай оролцсон.

2дугаар ангиудаас Ганжаргал багштай 2в анги 24 оноогоо бусдаасаа хол илүү тэргүүлж, дэд байранд Дарьзав багштай 2б анги 19 оноогоор, гутгаар байранд Эрдэнэцог багштай 2г анги 14 оноотой, дараах байранд Буянт багштай 2а анги 13 оноо авч тус тус байр эзэллээ.

3дугаар ангийн сурагч эцэг эхчүүд маань энэ тэнцүү өрсөлдөж 22оноогоор Бямбаа багштай 3а анги тэргүүлж, дэд байранд Эрдэнэсолонго багштай 3в анги 21 оноогоор, гутгаар байранд Отгонжаргал багштай 3б анги 20 оноо авч тус тус “аав ээн би” хөгжөөнт буухиа анхдугаар тэмцээндээ амжилт үзүүллээ.

Энэ тэмцээн цаашид олон төрөл болон өргөжиж, илүү олон эцэг эхчүүдийг оролцож тэмцээн маань чанаржина гэдэгт бид итгэлтэй байна. Амралтын өдөр цаг зав гарган байж бидний үйл ажиллагааг дэмжин хүрэлцэн ирж оролцсон нийт эцэг эх, хөгжөөн дэмжигч нартаа сурагчиддаа баярласан талархсанаа илэрхийлж та бүхэнд спортын өндөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Бид хурданаас хурдан, хүчтэйгээс хүчтэй, өндрөөс өндөрт тэмүүлнэ.

 

Сэтгэгдэл үлдээх