Scroll Top
science-day-%d1%82%d1%8d%d0%bc%d1%86%d1%8d%d1%8d%d0%bd-%d0%b0%d0%bc%d0%b6%d0%b8%d0%bb%d1%82%d1%82%d0%b0%d0%b9-%d0%b7%d0%be%d1%85%d0%b8%d0%be%d0%bd-%d0%b1%d0%b0%d0%b9%d0%b3%d1%83
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“Science Day” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Сурагчдын шинжлэх ухааны мэдлэгийг дээшлүүлэх, туршилтад тулгуурласан бодит үр дүн гаргах, учир шалтгааныг ойлгон онолын үндэстэй тайлбарлах, багаар хамтран ажиллах чадварыг хөгжүүлэх зорилготой “Science Day” тэмцээн 2026.03.19-ны өдөр 6–9-р ангийн сурагчдын дунд амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээн нь физик, хими, биологи, газарзүй, мэдээллийн технологи гэсэн 5 хичээлийн хүрээнд явагдаж, анги бүрийн сурагчид тэнцүү хуваагдан дараах даалгавруудыг гүйцэтгэн өрсөлдсөн юм:

✅ 3 дасгал ажил

✅ 1 туршилт

✅ Туршилтын үр дүнг тайлбарлан бичих

Сурагчид авхаалж самбаа, үүрэг хуваарилалт, харилцан дэмжлэг, багаар ажиллах чадвараа маш сайн харуулж, өрсөлдөөнтэй, сонирхолтой тэмцээн боллоо. 👏

🏆 2025–2026 оны хичээлийн жилийн “Шилдэг шинжлэх ухаанч” ангиуд:

🥇 6-р анги: Г.Нарангэрэл багштай 6А анги- Тэргүүн байр

🥇 7-р анги: Ба.Ариунзул багштай 7В анги- Тэргүүн байр

🥇 8-р анги: Г.Хулан багштай 8Б анги- Тэргүүн байр

🥇 9-р анги: Б.Оюун-Эрдэнэ багштай 9В анги- Тэргүүн байр

Тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулсан Байгалийн ухааны тэнхимийн багш нар, идэвхтэй оролцсон нийт сурагчдадаа халуун баяр хүргэж, амжилт хүсье! 🌟

Сэтгэгдэл үлдээх

Privacy Preferences
When you visit our website, it may store information through your browser from specific services, usually in form of cookies. Here you can change your privacy preferences. Please note that blocking some types of cookies may impact your experience on our website and the services we offer.