СУРГУУЛИЙН 22 СУРАГЧДАД ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭРХИЙН БИЧГИЙГ ГАРДУУЛЛАА
2017 оны 05 сарын 17-ны өдөр “Монгол Улсын Гавьяат багш Ц. Чойжамц сан”-аас Оюунлаг дунд сургуулийн ахлах ангийн 20 сурагчдад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох хүүхэд бүрт 500,000 төгрөгийн эрхийн бичгийг гардуулах ёслолын ажиллагаа болж өнгөрлөө.
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн арга хэмжээнд МУГБ Ц.Чойжамц агсаны охин Ч. Дарьзав, Ч. Оюунцэцэг, Ч. Цэцэгээ нар хүрэлцэн ирж сангийн зорилго, үйл ажиллагааны талаар танилцуулав.
Энэ тэтгэлгийг зөвхөн Оюунлаг бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчдаас сурч боловсрох хүсэл тэмүүллийг нь дэмжих зорилгоор хамт олныхоо дунд нэр хүндтэй, олон нийтийн ажилд оролцох идэвхи оролцоо сайтай, шинжлэх ухааны төрөлжсөн хичээлүүдээр дүүрэг хот улс, олон улсад гаргасан амжилтын нэгдсэн цогц үзүүлэлтийг харгалзан шалгаруулалтыг хийж сурагч бүрт таван зуун мянган төгрөгийн тэтгэлгийн эрхийн бичгийг олгодог журамтай билээ.
Тэтгэлэгт шалгарч таван зуун мянган төгрөгийн эрхийн бичиг гардан авсан сурагчдыг танилцуулъя. Үүнд:
10А ангийн сурагч Б.Чинбат, Х.Маргад-Эрдэнэ, Г.Тэмүүгэн
10Б ангийн сурагч М.Номин-Эрдэнэ, Х.Номин-Эрдэнэ, Д.Төгөлдөр,С.Дөлгөөн
11А ангийн сурагч О.Ану, О.Оюу, Т.Энгүүн, Ш.Чингүүнбаяр, Т.Солонго, Ө.Тэмүүлэн
11Б ангийн сурагч Б.Цэрэнтогтох, Г.Дөлгөөн, У.Энхтөр, Б.Гэрэлтхүслэн ,Э.Бат-Оргил
Батламж бичгээ гардсан сурагчдадаа баяр хүргэж Оюунлагийн мөнгөн шувуухайнууд орчлон дэлхий даяар дүүлэн нисч Эрдэм боловсролын их чадварын далайгаас эрдэнийн сувдыг үргэлжийн мөнхөд шүүрдэн Монголын ирээдүйд хувь нэмрээ оруулах сайн хүмүүс болоорой.
“МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ Ц. ЧОЙЖАМЦ САН”