Scroll Top
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ Ц. ЧОЙЖАМЦ САНГИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫН ЭЗЭД ТОДОРЛОО

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ Ц. ЧОЙЖАМЦ САНГИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫН ЭЗЭД ТОДОРЛОО

Авьяас, чадвар, амжилт бүтээл гэдэг хувь хүний тууштай хөдөлмөр, хичээл зүтгэл, чин сэтгэлийн үр дүн байдаг бөгөөд өөрийгөө нээн хөгжүүлэх, ялан дийлэх, амжилт гаргах хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөж цаг заваа үр өгөөжтэй зохион байгуулж, тууштай хөдөлмөрлөж чадсан хэн бүхэнд амжилт гэдэг зүйл үргэлж нээлттэй байж, түүнийг дагаж байдаг зүйл билээ.

Та бүхэнд өөрийн авьяас чадвар, хичээл зүтгэл, тууштай зан чанарынхаа үр дүнд улс, нийслэлийн болон олон улсын чанартай олимпиад, тэмцээн, уралдаанд зөвхөн 2016-2017 оны хичээлийн жилд оюун ухаан, ур чадвараа уралдуулан оролцож удаа дараалан амжилт гаргаж байгаа “Оюунлаг” бүрэн дунд сургуулийн авьяаслаг багачуудын төлөөлөл болсон сурагчдадаа

Монгол Улсын Гавьяат Багш Цэнддоогийн Чойжамцын нэрэмжит сертификат, мөнгөн шагналыг гардуулан өгөх ажиллагаа боллоо.

Энэхүү нэр хүндтэй шагналын эздээр:

12Б ангийн сурагч Нямсайханы Эрхэс – 2017 оны дүүрэг, хотын математикийн олимпиадын аварга, Математикийн ухааны доктор професор Д.Шагдарын нэрэмжит Монголын Математикийн Улсын олимпиадиас хүрэл медаль хүртсэн амжилтаараа

11А ангийн сурагч Г.Мөнхтүшиг нь дүүргийн математикийн олимпиадын аварга, хот болон Математикийн ухааны доктор професор Д.Шагдарын нэрэмжит Монголын Математикийн Улсын олимпиадад оролцсон амжилтаараа

11А ангийн сурагч Золбоо дүүрэг хотын зэрэглэлтэй Физикийн олимпиадын алтан медаль, математикийн олимпиадын мөнгөн медаль-2, хүрэл медаль 3-ыг хүртсэн амжилтаараа

10А ангийн сурагч Б.Намуун дүүргийн биологи болон химийн олимпиадын хүрэл медаль, физикийн багийн олимпиадын мөнгөн медаль хүртсэн амжилтаараа

10А ангийн сурагч Б.Зоригтнийслэлийн хэмжээний биологи болон математикийн олимпиадын хүрэл медаль, физикийн багийн олимпиадын мөнгөн медаль хүртсэн амжилтаараа

8В ангийн сурагч Энхчимэг хичээл сургалтын эзэмшсэн мэдлэг чадвар, хүмүүжил төлөвшлөөрөө тэргүүлж буй амжилтаараа

8Б ангийн сурагч Энхбилэг улсын багийн физикийн олимпиадын хүрэл медаль, хичээл сургалтын эзэмшсэн мэдлэг чадвар, хүмүүжил төлөвшлөөрөө тэргүүлж буй амжилтаараа

8А ангийн сурагч Ц.Мягмарнаран англи хэлний ”TV English” уралдаант нэмтрүүлгийн мөнгөн медаль, улсын багийн физикийн олимпиадын мөнгөн медаль,математикийн олимпиадын 3 хүрэл медаль хүртсэн амжилтаараа

7В ангийн сурагч Б.Отгонбаяр улсын физикийн олимпиадын алтан медаль, математикийн олимпиадуудаас 2 мөнгөн медаль, 4 хүрэл медаль хүртсэн амжилтаараа

7В ангийн сурагч С.Бат-Эрдэнэ улсын физикийн олимпиадын алтан медаль, монголхэл физикийн олимпиадуудаас 3 мөнгөн медаль,математикийн олимпиадуудаас 2 хүрэл медаль хүртсэн амжилтаараа

7А ангийн сурагч С. Ган-Эрдэнэ Шатрын аварга шалгаруулах өсвөрийн насны Улсын аварга, Азийн өсвөр насны аварга шалгаруулах тэмцээний стандарт төрлийн мөнгөн медаль, блиц төрөлд шагналт байр, хот, дүүргийн шатрын багийн тэмцээний 2 алт, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаараа

7В ангийн сурагч Н. Цогзолмаа Шатрын аварга шалгаруулах өсвөр насны Улсын аваргын хүрэл медаль, 1700-аас доош рейтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, хот, дүүргийн шатрын багийн тэмцээний 2 алт, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаараа

7Б ангийн сурагч Ч. Чингүүн Шатрын аварга шалгаруулах өсвөр насны Улсын аваргад амжилттай оролцсон, хот, дүүргийн шатрын багийн тэмцээний 2 алт 1 хүрэл медаль хүртсэн амжилтаараа

Англихэлний багш Баасандорж нь хариуцсан англихэлний сургалтын чанарыг сайжруулахад оруулж буй бодит хувь нэмэр болон англихэлний багш нарын дүүргийн олимпиадын хүрэл медаль, хотын шагналт байр, Монгол улсын англихэлний багш нарын олимпиадын хүрэл медаль хүртсэн

Багш С.Мөнх-Эрдэнэ нь бага ангийн математикийн олимпиадуудад шавь нараа амжилттай бэлтгэн оролцуулж алтан медаль 12, мөнгөн медаль 21, хүрэл медаль 23 хүртсэн амжилтаараа

Физикийн багш Ариунбаатар нь шавь нараа физикийн олимпиадуудад амжилттай бэлтгэн оролцуулсны зэрэгцээ, Робокон-2017 улсын уралдааны талбайн хөл бөмбөгийн тэмцээний төрөлд шавь нар нь 3-р байр, Улсын багийн физикийн олимпиадын 6-р ангиудын аваргаар шалгарсан амжилтаараа

Зургийн дугуйлангийн багш Сандүйн шавь нар нь зөвхөн энэ хичээлийн жилд 108 медаль хүртэж багаараа тэргүүн байрыг 2 удаа хүртсэн амжилтаараа

Монгол Улсын гавьяат багш Ц. Чойжамцын нэрэмжит шагналыг хүртсэн явдалд сургуулийн нийт багш сурган хүмүүжүүлэгчид, суралцагсдын өмнөөс баяр хүргэж Эрдэм номын цагаан буян та бүхнийг үргэлжийн мөнхөд ивээж байхын ерөөл өргөе.

Сэтгэгдэл үлдээх