Scroll Top
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“Зөв амьдрах нууц” лекц

“Зөв амьдрах нууц” лекц

Математик, гадаад хэл, мэдээлэл зүйн гүнзгийрүүлсэн сургалттай “Оюунлаг” бүрэн дунд сургууль дээр Манлайлан удирдагч ТББ-ын дэд тэргүүн, лектор Бандицэрэн /Чила/ хүрэлцэн ирж ахлах ангийн сурагчдад “Зөв амьдрах 5 нууц” сэдвээр ухаарлын лекц уншив. Лектор Чилаагийн лекцэнд Оюунлаг сургуулийн VI-XI ангийн 150 орчим сурагчид хамрагдсан бөгөөд лекц 2014.12.01,02-ны өдрүүдэд сургуулийн урлаг зааланд 15.30 минутаас 17.00 цагийн хооронд болов. Лектор Чила “Зөв амьдрах 5 нууц” сэдвийн хүрээнд сурагчдад ээж, аавын хайр, анд нөхөр, ах дүүгийн хайр, эсрэг хүйстнээ хайрлах хайрын тухай өгүүлж, хайрлах болоод хайрлуулахын мөн чанарыг ухамсарлуулав. Чин сэтгэлийн үг чин сэтгэлд хүрдэг… Лектор болоод сурагчдынхаа цаашдын үйл хэрэгт амжил хүсье.

Сэтгэгдэл үлдээх