Scroll Top
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн-2014

Гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн-2014

Математик, гадаад хэл, мэдээлэл зүйн гүнзгийрүүлсэн сургалттай “Оюунлаг” бүрэн дунд сургуулийн эцэг эх, багш нарын дунд уламжлал болон зохиогддог гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн 2014 оны 11 сарын 29, 30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнийг “Байгалийн ухааны тэнхим”-ийн хамт олон сургууль эцэг эхийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулсан юм. Тэмцээн I-IV ангийн багш, эцэг эхчүүд , V-XI ангийн багш, эцэг эхчүүд гэсэн төрлөөр явагдаж эхний 3 байранд шалгарсан багийг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

I-IV ангийн багш, эцэг эхчүүдийн төрөлд 14 баг оролцсоноос

1 байр: Болормаа багштай 2г ангийн эцэг эх;

2 байр: Эрдэнэцог багштай 3в ангийн эцэг эх;

3 байр: Ариунзул багштай 1в ангийн эцэг эхчүүдийн баг шалгарав.

Тус төрөлд шилдэг эрэгтэй тоглогчоор 1в ангийн Ж.Цэлмэгийн аав Ширчинсүрэн, шилдэг эмэгтэй тоглогчоор 3в ангийн Батсүхийн ээж Нарангарав нар шалгарсан юм.

V-XI ангийн багш, эцэг эхчүүдийн төрөлд 15  баг оролцсоноос

            1 байр: Идэржавхлан багштай 9а ангийн эцэг эх;

            2 байр: Буянбат багштай 6б ангийн эцэг эх;

            3 байр: Нямбаяр багштай 8б ангийн эцэг эхчүүдийн баг шалгарав.

Тус төрөлд шилдэг эрэгтэй тоглогчоор 8б ангийн Хаш-эрдэнийн аав Бат-эрдэнэ, шилдэг эмэгтэй тоглогчоор 9а ангийн Энгүүний ээж Одончимэг нар шалгарсан юм.

Оюунлаг сургуулийнхаа спортлог багш, эцэг эхчүүддээ спортын өндөр амжилт хүсэн ерөөе. Биеийн тамир мандтугай…

Сэтгэгдэл үлдээх