Scroll Top
%d0%bc%d0%b0%d0%bd%d0%b0%d0%b9-%d1%88%d0%b0%d1%82%d0%b0%d1%80%d1%87%d0%b8%d0%b4
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

МАНАЙ ШАТАРЧИД

МАНАЙ ШАТАРЧИД 

           2013-2014 оны хичээлийн жилд сурагчдын авъяас сонирхлыг нээн илрүүлэх, тэдний логик сэтгэлгээ, сэтгэн бодох чадварыг хөгжүүлж, шатрын спортод дур сонирхолтой болгох, хөгжүүлэх зорилготойгоор манай сургуулийн шатрын дугуйлан хичээллэдэг юм. Энэхүү дугуйлангийн сургалтын хүрээнд тус сургууль дээр шатрын спортыг таниулах аян, шатрын ач холбогдлыг тусгасан самбар, шатрын спортоор амжилт гаргаж байгаа сурагчдыг алдаршуулах хуудас, шатрын дугуйлангийн сургалт, сэтгэн бодох шатрын бодлогуудыг хэн сайн бодох вэ? гэх мэт тэмцээнүүдийг зохион явууллаа.

Үүний сацуугаар манай шатарчид улс дүүргийн болон ОУ-ын хэмжээний тэмцээнүүдэд амжилттай оролцлоо. 


20 – дох удаагаа зохион байгуулагдаж байгаа ОХУ-ын “БАЙГАЛЬСКИЕ ЗОРИ 2013” олон улсын нээлттэй шатрын тэмцээнд 

  • 10 хүртэлх насны ангилалд: 4в ангийн сурагч Ч.ЧИНГҮҮН  – ХҮРЭЛ медаль
  • 8  хүртэлх насны ангилалд: 1-р ангийн сурагч Ч.ЧИНТҮШИГ – ХҮРЭЛ медаль
  • Өсвөрийн шатарчдын 2014 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн Нийслэлийн ерөнхий боловсролын  тэмцээн 8 хүртэлх нас, 9-10 нас, 11-12 нас, 13-14 нас, 15-16 нас, 17-18 нас гэсэн зургаан насны 12 ангиллаар явагдаж 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг болон Улаанбаатар хотын 20 орчим байгууллагын нийт 582 өсвөрийн шатарчид оролцсон байна. Энэхүү тэмцээнд ОЮУНЛАГ сургуулиа төлөөлөн: 
    • 8- хүртэлх насны ангилалд Чинбат овогтой Чинтүшиг – “Хоёрдугаар байр” – МӨНГӨН медаль 
    • 11-12 насны ангилалд Сугар овогтой Ган-Эрдэнэ – “Гуравдугаар байр” – ХҮРЭЛ медаль тус тус хүртсэн амжилт үзүүллээ. 

     

    “ОЮУНЛАГ ШАТАРЧИН – 2014”  сургуулийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнээр сурагчдын авъяас сонирхлыг нээн илрүүлэх, тэдний логик сэтгэлгээ, сэтгэн бодох чадварыг хөгжүүлж, шатрын спортод дур сонирхолтой болгох, хөгжүүлэх зорилготойгоор шатрын спортыг танилцуулах долоо хоног болж өндөрлөлөө. Энэхүү долоо хоногийн аяны хүрээнд тус сургууль дээр шатрын ач холбогдлыг тусгасан самбар, шатрын спортоор амжилт гаргаж байгаа сурагчдыг алдаршуулах хуудас, шатрын дугуйлангийн сургалт, сэтгэн бодох шатрын бодлогуудыг хэн сайн бодох вэ? гэх мэт тэмцээнүүдийг зохион явууллаа.

                 Мөн тус сургуулийн шатрын шигшээ багийг бүрдүүлэн, тэднийг тогтмол бэлтгэлтэй байлган улс, хот, дүүргийн чанартай уралдаан тэмцээнүүдэд тогтмол оролцуулах зорилгоор сургуулийн шатрын аварга шалгаруулах тэмцээн 2014оны 03сарын 03-08 өдрүүдэд амжилттай зохиогдож дүнгээ гаргалаа.

             Уг тэмцээн нь 1-3 анги,  4-7 анги, 8-11 анги гэсэн гурван ангиллаар зохиогдож явагдсан бөгөөд сургуулийн шатрын шигшээ багийг бүрдүүлсэн юм.

    Тэмцээнээс тодорсон шилдгүүд

    1-3 анги        Эрэгтэй: 

    •   1-р байр      1г анги Ч.Чинтүшиг
    •   2-р байр      3в анги  Цогбадрах
    •   3-р байр      2б анги   Батзориг

                       Эмэгтэй:  

    • 1-р байр       3б анги Мичидмаа
    • 2-р байр       2а анги Аминзаяа
    • 3-р байр       1г анги Эгшиглэн

    4-7 анги       Эрэгтэй:  

    • 1-р байр       4а анги  С.Ган-Эрдэнэ
    • 2-р байр       5б анги Учралтөгс
    •                      4в анги  Ч.Чингүүн
    • 3-р байр       7а анги Б.Зоригт

                         Эмэгтэй: 

    • 1-р байр        4а анги Э.Энхсаран
    • 2-р байр        7б анги Мөнгөнтуяа
    • 3-р байр        5в анги Чинхүсэл

    8 – 11 анги     Эрэгтэй:  

    • 1-р байр          10б анги Г.Гэрэлт-Од
    • 2-р байр          11б анги Баярбаатар
    • 3-р байр          8а анги  Д.Энхсайхан
    • Тусгай байр    9а анги Чинсанаа

                           Эмэгтэй:  

    • 1-р байр          8а анги Т.Халиун
    • 2-р байр          10а анги М.Хүслэнцэцэг
    • 3-р байр          11б анги Сайнсанаа
    • Тусгай байр    9б анги Алтжин

    Дээрх шалгарсан сурагчид сургуулийн шигшээ багийн гишүүн болж сургуулиа төлөөлөн шатрын тэмцээнд оролцох эрхтэй боллоо.

            Тэмцээнд идэвхтэй оролцсон нийт сурагчдадаа талархаж сурлагын өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх