Scroll Top
%d0%b1%d0%b0%d1%8f%d1%80-%d1%85%d2%af%d1%80%d0%b3%d1%8d%d0%b5
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

БАЯР ХҮРГЭЕ!

“МОНГОЛЫН НИСЭХ ЗАГВАРЫН” УАШТ -ээс

манай сурагч алтан медаль хүртлээ.

Манай сургуулийн 9а ангийн сурагч  О.Сансар нь 2013 оны 06-р сараас эхлэн Нисэх загварын спортын чөлөөт нислэгийн төрлөөр хичээллэж эхэлсэн бөгөөд энэхүү бага хугацаанд чамгүй их амжилт үзүүлж буй авьяаслаг сурагчдын нэг юм…

2013.09.26-29-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод “Монголын нисэх загварын Улсын аварга шалгаруулах тэмцээн 2013″ тэмцээнд амжилттай оролцож  Алтан медаль, өргөмжлөл” – ийн эзэн боллоо. Уг тэмцээнд F1H буюу чөлөөт нислэгийн төрлөөр оролцсон байна. Мөн энхүү спортын төрлөөлөө “Mongolia cup 2013” буюу Нисэх загварын дэлхийн цомын тэмцээнээс “АЛТАН МЕДАЛЬ” цом хүртсэн байна. 

ДАШТ-ээс авсан Цом, Өргөмжлөл 

Уг тэмцээний мэдээллээс: 

 Манай улсад “Нисэх загварын спортын чөлөөт нислэгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” ирэх 2015 онд болно.

Монголын нисэх загварын спортын “МАСА” нийгэмлэгийнхэн ДАШТ-ын далбааг хүлээн авсан талаараа мэдээлснээр эл тэмцээн манай улсад зохион байгуулагдах нь  тодорхой болж байгаа аж.
 
Өнгөрсөн жил манай улсад “Нисэх загварын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн” болон ААШТ болж байсан туршлагатаа тулгуурлан уг тэмцээнийг зохион байгуулах эрхийг албан ёсоор авч байгаа юм.
 
“Бяцхан нисэх хүчин” гэж нэрлэгддэг энэ спорт нь F1 буюу чөлөөт нислэг, F2 буюу жолоодлоготой, F3 буюу радио удирдлагатай гэсэн гурван үндсэн төрөлтэйгөөр явагддаг аж.  F1 ангилалд нисэх загвар буюу онгоцыг агаарт хөөргөснөөс хойш нислэгийг ямар нэг зүйлээр удирддаггүй бөгөөд тамирчин онгоцоо агаарт заасан хугацаанд хэр удаан байлгаснаар нь тэмцээнийг дүгнэдэг байна.

Сэтгэгдэл үлдээх