Scroll Top
%d0%be%d0%b1%d1%81%d1%82-%d0%b3%d1%8d%d0%b6-%d1%8e%d1%83-%d0%b2%d1%8d
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“ОБСТ” гэж юу вэ?

Математикийн гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Оюунлаг бүрэн дунд сургуулиас санаачилан БШУЯ, МУБИС, Шилдэг боловсрол академи, Үгээр урлах эрдэм ТББ, Төслийн удирдлага хөгжлийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж байгаа  Нийгмийн ухааны хичээлийн ангилалд багтах  уншиж судлах хичээлээр  хүүхэд бүрийн бүтээлч чадварыг дэмжин хөгжүүлэх   “ОБСТ” /ОЮУНЛАГИЙН БРЭНД СУРГАЛТЫН ТЕХНОЛОГИ/ төслийг   хэрэгжүүлж эхэллээ.

                                        ТӨСЛИЙН ЗОРИЛГО:

  Олон улсын жишигт нийцсэн ирээүйд үнэлэгдэх 10 гол чадварт баримжаалсан өөрийн сургуулийн нийгмийн ухааны  брэнд сургалтын технологийг бий болгоход оршино.

                               ТӨСЛИЙН ХҮЛЭЭГДЭХ ҮР ДҮН: 

   1.Сургалтын  талаарх сургуулийн бодлого, зорилт нь тодорхой болж, мэдээлийн технологийн сүүлийн үеийн ололтуудыг  хэрэглэх  замаар   сургалтын орчинг  бүрдүүлнэ.

   2.Хичээл сургалтын технологи нь хүүхэд бүрийг хөгжүүлэх ур чадварыг нь нэмэгдүүлэхэд чиглэгдсэн багшийн  хичээлийн бэлтгэл хангах, сурагчидтайгаа ажиллах, үнэлэх дүгнэх  зэрэг заах арга зүйн шинэчлэлт  явагдаж  оюунлагийн брэнд сургалтын технологийн шинэ хувилбар бий болно.

   3.Сурагчдын мэдээллийг олж авах боловсруулалт хийх, бусдад  ярих, тайлбарлах, нотлох зэрэг илтгэх урлаг, мэтгэлцээний  урлагийн ур чадваруудыг эзэмшүүлэх замаар  хувь хүүхэд бүрийн хөгжилд дэмжлэг үзүүлж эхэлнэ.

   4.Энэхүү төсөл хэрэгжих явцад төслийн практик хэрэглээнээс суралцах, бага анги, байгалийн ухаан, гадаад хэлний тэнхмийн  багш нарын заах арга зүй, хичээлийн технологид шинэчлэлт өөрчлөлтийг  хийж сургуулийн хэмжээнд мэдээллийн технологийг өдөр тутмын хэрэглээ болгосон сургалтын цахим  орчинг бий болгоно.

                  

Сэтгэгдэл үлдээх