Scroll Top
%d0%b1%d2%af%d1%82%d1%8d%d1%8d%d0%bb%d1%87-%d0%b1%d0%b0%d0%b3%d1%88-%d0%bd%d0%b0%d1%80-%d1%82%d0%be%d0%b4%d0%be%d1%80%d0%bb%d0%be%d0%be
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Бүтээлч багш нар тодорлоо

2009-2010 оны хичээлийн жилд даасан анги хамт олноо сурлагын хоцрогдолгүй сургаж сургалтын арга зүйн шинэчлэлд дорвитой бүтээлч ажлуудыг санаачлан ажилласан багш Л.Эрдэнэцогийг сургуулийн захиргаанаас 1,000,000 (нэг сая төгрөг), тэнхмийн эрхлэгч М.Болормааг 300,000 (гурван зуун мянган ) төгрөгөөр шагнаж урамшууллаа.

Засгийн газрын шагналаар

Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан манай хамт олон дундаас 3-5-р ангийн тэнхмийн эрхлэгч М.Болормаа Засгийн газрын шагнал

Боловсролын Тэргүүний ажилтан цол тэмдгээр, багш С.Мөнхэрдэнэ

Боловсролын Тэргүүний ажилтан цол байгалийн ухааны тэнхмийн эрхлэгч Н.Уранбилэг Засгийн газрын шагнал

Боловсролын Тэргүүний ажилтан цол дуу хөгжмийн багш Ё.Эрдэнэбат Засгийн газрын шагнал Соёлын Тэргүүний цол тэмдэгээр энгэрээ мялаасанд сургуулийн захиргаа хамт олныхоо өмнөөс халуун талархал илэрхийлье.
Байгууллагын шагналаар:
Тус сургуулийг үүсгэн байгуулсан цагаас эхлэн өнөөг хүртэл идэвхи зүтгэл гарган санаачилгатай үлгэр жишээч ажиллаж ирсэн Боловсролын Тэргүүний ажилтан багш Г.Ганжаргал жил бүр хувь хүртэгч багшийн шагналыг олгохоор шийдвэрлэв.
Хот, дүүргийн хичээлүүдийн олимпиадад шавь нааа тогтмол өндөр хэмжээнд бэлтгэн оролцуулж эхний байруудад шалгаруулж байгаа Боловсролын Тэргүүний ажилтан багш С.Мөнх-Эрдэнэ, багш Б.Ариунзул, Р.Дэлгэр-Бат нарт “2010 оны шилдэг манлай уаяч багш”-ийн өргөмжлөл шагналыг олгов.
Гадаад хэлний сургалтын технологи, арга зүйг сайжруулахад дорвитой өөрчлөлтийг хийж санаачилгатай ажиллаж байгаа БНХАУ-ын иргэн хятад хэлний багш Вейг “Шилдэг багш” өргөмжлөл шагналаах урамшууллаа. Багш нарын баяр угтаж тэнхмүүдийн дунд зарлсан бүтээлч ажлын уралдаанд “Нийгмийн ухааны тэнхим тэргүүлж” 300,000 төгрөгөөр шагнагдлаа.

Ахмад багш Б.Оюун нь боловсролын байгууллагад олон жил тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж байгаа тул БСШУЯ, АБХ-ны “Багшийн гавьяа” одонгоор шагнагдав.

Сэтгэгдэл үлдээх