Улаанбаатар хотын хувийн хэвшлийн дунд сургуулиудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр уламжлал болгон явуулж багийн аваргаа шалгаруулдаг уламжлал тогтсон билээ. Уг тэмцээнд Оюунлаг, Мон-Турк, Их засаг, Шинэ-Үе, Шинэ монгол, Улаанбаатар, Пелханов, Гурван тамир, Сант, Билгүүн номч, Төгсдэлгэрэх, Эм-Ай-Юу дунд сургуулиудын 9-10-р ангийн сурагчид оролцож хурд хүч, авхаалж самбаа, багийн тоглолтын нэгдэл нягтралаа харуулсан тэмцээн болж өнгөрлөө.
А зооноос: Пелханов, Мон-Турк
Б зооноос: Оюунлаг, Улаанбаатарын багууд шалгарч медалийн төлөө тоглолт өрсөлдөөнтэй явагдаж
Тэргүүн байрыг Пелханов
Дэд байрыг Оюунлаг
Гуравдугаар байрыг Улаанбаатар сургуулиудын багууд эзэллээ.
Л.Пүрэвдорж дасгалжуулагчтай, Бат-Оргил ахлагчтай Оюунлаг сургуулийн сагсан бөмбөгийн баг тамирчид Төгсдэлгэрэх сургуулийг 33:15-аар, Шинэ Монгол сургуулийг 28:21-ээр, Улаанбаатар сургуулийг 38:30-аар, Мон-Турк сургуулийг 19:17-оор тус тус хожжээ.
© 2022 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Оюунлаг сургууль