МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР – ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСНИЙ 863 ЖИЛИЙН ОЙ![]()
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн өдөр хэмээн тогтоож, түүний мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан билээ.
Түүх соёл, өв уламжлалаа хүндэтгэн, бахархал омогшлоо бадраан тэмдэглэдэг энэхүү өдөр тохиож буйтай холбогдуулан бүх нийтээрээ амарч, их хаандаа хүндэтгэл үзүүлж байна.
Эх орныхоо түүх, үнэт өв соёлыг эрхэмлэн дээдэлдэг оюунлагчууддаа Монгол бахархлын өдрийн мэндийг хүргэе!
