“Алдарын цом 2025” анхдугаар таеквондогийн тэмцээнд Оюунлаг сургуулийн баг тамирчид амжилттай оролцож спортын ур чадвар, хурд хүч, саруул ухаанаа батлан харууллаа. Тухайлбал:
1. 6б анги – Чинболорын Чингүүн
+38 кг жинд — Мөнгөн медаль ![]()
2. 6б анги – Ганбаатарын Түмэн
–38 кг жинд — Мөнгөн медаль ![]()
3. 6г анги – Гэрэлчулууны Мишээл
–37 кг жинд — Хүрэл медаль ![]()
Шударга өрсөлдөөн, хичээл зүтгэл, тэсвэр хатуужлын жишээ болж, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөсөнд гүн талархал илэрхийлж байна.
Тэмцээнд идэвхтэй оролцож өөрийгөө сорин туршлагажсан бусад бүх хүүхдүүддээ баяр хүргэж, цаашдын тэмцээнүүдэд нь өндрөөс өндөр амжилт хүсье.
Мөн үргэлж дэмжиж, хамтран ажилладаг эцэг эхчүүд, сургуулийн захиргаа, анги удирдсан багш нартаа талархал илэрхийлье. Та бүхний дэмжлэг, итгэл бол хүүхдүүдийн амжилтын хамгийн том хүч билээ.





