Scroll Top
%d0%be%d1%8e%d1%83%d0%bd%d0%bb%d0%b0%d0%b3-%d1%81%d1%83%d1%80%d0%b3%d1%83%d1%83%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-25-%d0%b4%d0%b0%d1%85%d1%8c-%d0%b6%d0%b8%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%8d%d0%bb%d1%81%d1%8d%d0%bb
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Оюунлаг сургуулийн 25 дахь жилийн элсэлт 2024-2025 оны хичээлийн жилд элсэн суралцах отгон шавь нарын маань БЭЛТГЭЛ ангийн сургалт 5 долоо хоногийн хугацаанд хичээллэж өндөрлөлөө.

Энэ хугацаанд бяцхан сурагчид маань арифметик, цагаан толгой, оюуны чадамж, зураг урлал, биеийн тамир, дуу хөгжим гэсэн 6 хичээлийг ОЮУНЛАГ СУРГУУЛЬ-ийн бэлтгэл ангийн хөтөлбөрийн дагуу судалж амжилттай дүүргээд эцэг эх, асран хамгаалагчдадаа сурсан мэдсэнээ тайлагнаж, 1-р ангид суралцах эрхийн БАТЛАМЖ – аа гардан авлаа.
Бэлтгэл ангийн сургалтыг хөтлөн явуулсан БАГА АНГИЙН ТЭНХИМ-ийн 20 багшийн бүрэлдэхүүнтэй багт баярлалаа.
Бидний сургалтыг дэмжин, хамтран ажилласан нийт асран хамгаалагчдадаа баярлалаа.
Батламжаа гардан авсан нийт сурагчдадаа баярлалаа. Та бүхэндээ сурлагын өндөр амжилтыг хүсье.

Сэтгэгдэл үлдээх