Scroll Top
%d0%b1%d0%b8%d0%b4%d0%bd%d0%b8%d0%b9-%d0%b0%d0%bc%d1%8c%d0%b4%d1%80%d0%b0%d0%bb%d1%8b%d0%bd-%d0%b1%d0%b0%d0%b3%d1%88-%d3%a9%d0%b4%d3%a9%d1%80%d0%bb%d3%a9%d0%b3-%d0%b0%d0%bc%d0%b6
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“БИДНИЙ АМЬДРАЛЫН БАГШ” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

Хүүхдээ мэдлэг боловсролтой, амжилттай хүн болгож хүмүүжүүлэхийн тулд эцэг эх, асран хамгаалагчид багш нартайгаа харилцаж хамтран ажиллах нь юу юунаас илүү чухал зүйл билээ.
Түмний хүүхдийн төлөө хоёргүй сэтгэлээр эзэмшсэн мэргэжлийнхээ ур чадварыг зориулан зүтгэж яваа “БАГШ” хэмээх эрхэм хүний нэг өдрийн ажлынх нь жаргал зовлон, хүнд хүчир хөдөлмөрийг нь бага ч болов тулд эцэг эх, асран хамгаалагчид танин мэдүүлэх, улмаар хүүхдийнхээ төлөө өөрсдөө зааж сургах үйлсэд дэмжлэг үзүүлэх, багштайгаа ойлголцож, ажил үйлсэд нь дэм болох, нэгэн зорилгын төлөө сэтгэл нийлэн хамтран ажиллахад түлхэц болох “Бидний амьдралын багш” өдөрлөгийг сургалтын алба болон нийгмийн ухааны тэнхимийн багш нар маань амжилттай зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгөөр эцэг эх, асран хамгаалагчид маань сургууль болон боловсролын хөтөлбөрт багахан тусгагдсан зарим нэгэн шинэлэг санаанууд, өөрийн эзэмшсэн ур чадвараа хүүхдүүдэд сургаж, танин мэдүүлье гэсэн хүслээр I-XII ангийн бүх бүлэгт 90 цагийн хичээл сургалтыг хөтлөн явууллаа. Хичээлүүдийг дурдвал:
Дүрслэх урлаг
Гар утасны хэрэглээ
Гарын ариун цэвэр, ач холбогдол
Англи хэл дээрх хөгжилтэй тоглоом
Хүүхэд ба нийгэм
Багачуудын эмх цэгц, хуримтлал
Эх дэлхийгээ хайрлая, хамгаалъя
Хүндлэх, мэндлэх ёс
Эрүүл хооллолт
Сонирхолтой тоглоом
Танин мэдэхүйн ертөнц
Хогоо ангилан ялгах
Хөөсөн бөмбөлөг хэрхэн хийх вэ?
Амьтны тухай
Гамшгийн сургалт
Барилгын зураг төсөл гэж юу вэ?
Хүүхэд нас хамгийн сайхан нь чөлөөт ярилцлага
Бид яагаад цэвэрч байх хэрэгтэй вэ?
Шүдний эрүүл ахуй
Дэлгэцний зөв зохистой хэрэглээ
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх
Гарын доорх материалаар бүтээл хийх
Өсвөр насны онцлог
Миний эх орон Монгол
Хог хаягдлыг дахин боловсруулах
Үйлдвэрлэл хэрхэн явагддаг тухай
Физик миний амьдралд
Дуу дуулах арга зүй
Сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах вэ?
Хуримтлалын өгөөж
Өсвөр насны арьс арчилгаа ба хорт зуршлын нөлөө
Амны хөндийн эрүүл мэнд
Гадаад худалдаа
Германд суралцах боломж
Хөгжим
Өсвөр насны хүүхдийн гэмт хэрэг
Анхны тусламж
Цахилгаан эрчим хүч
Хууль тогтоох, өсвөрийн парламентчид
УСУГ-ын тухай, ус чандмань эрдэнэ
Явуулын бичил ОЮУ толгой уурхайтай танилцах
Гэрэл зураг дарах урлаг
Бизнес ба үйлдвэрлэл
Австрали руу хэрхэн тэтгэлэгээр суралцах вэ?
Нөхөн үржихүйн боловсрол
Инженерчлэлийн хэрэгцээ шаардлага
Өнөөдрийн өдөрлөгт цаг зав гарган хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярласан талархсанаа илэрхийлье.

Сэтгэгдэл үлдээх