Scroll Top
%d1%8d%d1%86%d1%8d%d0%b3-%d1%8d%d1%85-%d0%b1%d0%b0%d0%b3%d1%88-%d0%bd%d0%b0%d1%80%d1%8b%d0%bd-%d0%b3%d0%b0%d1%80-%d0%b1%d3%a9%d0%bc%d0%b1%d3%a9%d0%b3-%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%bd%d3%a9
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

ЭЦЭГ ЭХ, БАГШ НАРЫН “ГАР БӨМБӨГ”-ИЙН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

Анги удирдсан багш, эцэг эх, сургуулийн хамтын үйл ажиллагааг сайжруулах зорилго дор жил бүр уламжлал болгон зохион явуулдаг эцэг эх, багш нарын “Гар бөмбөг”-ийн нөхөрсөг тэмцээн 2019.10.19-2019.10.20-ны өдрүүдэд багш нарын баг болон I-XI ангийн 38 багийн 380 орчим тамирчдын дунд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Хүүхдийнхээ төлөө нэг баг хамт олон болж, ойлголцож, хамтарч, нэгдэн нягтарч хөгжөөн дэмжигчдийн нижигнэсэн алга ташилт, уухайн түрлэг дор хурд хүч, авхаалж самбаагаа сорин хоёр өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ.
38 багийн 380 орчим тамирчид өрсөлдсөнөөс нэгэн зорилго дор эвлэлдэн нэгдэж, тоглолтын техник ур чадвар, хурд хүч, авхаалж самбаагаараа бусдаас шилдэг байж амжилт гаргасан баг хамт олон болон шилдэг тоглогчдыг танилцуулж байна.
Анги хамт олноо удирдан чиглүүлсэн багш нар, биеийн тамирын багш нартаа болон цаг зав гарган хүрэлцэн ирсэн эцэг эх та бүхэндээ баярласан талархсанаа илэрхийлье.

Сэтгэгдэл үлдээх