Scroll Top
БЗД 18-р хороо, УБ хот Монгол улс

СЭТГЭЛ СУДЛАЛЫН ХИЧЭЭЛИЙН “СЕРТИФИКАТ”-АА ГАРДАН АВЛАА.

349785248_2315845421928745_4085153213237691724_n
Манай сургууль 2021-2022 оны хичээлийн жилээс X-XII ангийн сурагчдад сэтгэл судлалын хичээл орж эхэлсэн билээ. Энэхүү хичээлийн онцлог нь АНУ-ын Сан Франциско хотын их сургуулийг мэргэжлийн сэтгэл зүйч багш мэргэжлээр төгссөн Ш.Оюунбилэг маань чиглүүлэн явуулдгаараа онцлог. АНУ-ын сэтгэл судлалын холбоо (American Psychological Association “APA”)-ы гишүүнчлэлийн анхны эрхээ авсан нь манай сургуулийн давуу тал юм. Мөн энэхүү холбооны ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад тусгай хөтөлбөрөөр заах эрхтэй анхны сургууль билээ.
Өнөөдөр буюу 2023.05.26-ы өдөр ахлах ангийн сурагчид маань сэтгэл судлалын хичээлийн “СЕРТИФИКАТ”-аа гардан авлаа.

Leave a comment