Scroll Top
БЗД 18-р хороо, УБ хот Монгол улс

2023 ОНЫ ЭЕШ-ЫН 800 ОНООТОНГУУД ТОДОРЛОО

349130840_730078695524445_4736410532328053029_n
БШУЯ-ны Сайдын 2021.10.6-ны өдрийн А/347 тоот тушаал “Олон улсын нэр хүндтэй шалгалтын үнэлгээг Монгол улсын Элсэлтийн Ерөнхий Шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх журмын дагуу БШУЯ, Боловсролын Үнэлгээний Төвөөс Оюунлаг сургуулийн 12-р ангийн 42 сурагч 800 онооны болзлыг ,34 сурагч 699-өөс 750 онооны дүйцүүлэх онооны болзлоо хангасан болохыг батламжлав.
Оюунлаг сургуулийн хувьд өөрийн сургуулийн олон жилийн үйл ажиллагааны хүрээнд бий болгон баяжуулсан үндсэн хөтөлбөрийнхөө дагуу бэлтгэсэн төгсөгчид маань олон улсын нэр хүндтэй босго өндөртэй академик IELTS. TOEFL, SAT -ын шалгалтуудыг амжилттай өглөө.
Энэхүү амжилт нь сургалтын үр өгөөж,чанар,хүртээмжийг гол чиг шугамаа болгон ажиллаж байдаг багш сурган хүмүүжүүлэгчдийн маань цаг наргүй хөдөлмөрийн үр шим юм.Нөгөө талаас хүүхдүүдийн минь сурахын төлөө тэмүүлсэн хичээл зүтгэл, үргэлжийн дэмжлэг үзүүлдэг эцэг эхчүүдийн хамтын ажиллагааны үр дүн байлаа.
Номын цагаан буян та бүхнийг Үргэлжийн мөнхөд ивээж байг.
ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН АЛБА

Leave a comment