Сурагчдын амралтын үеэр 2023.01.25-ий өдөр Боловсролын Үнэлгээний Төв, Даалгаврын сангийн хэлтсийн дарга С.Гэндэнжамц ахлагчтай 5 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж, багш нарт маань “Олон улсын сурагчдын үнэлгээний хөтөлбөр PISA, TIMMS-ийн шинэ чиг хандлага, өнөөгийн байдал” сэдвээр сургалтыг зохион явууллаа. Үнэлгээний тухай ерөнхий ойлголт, үнэлгээний олон улсын чиг хандлага, үнэлгээний хөгжлийн чиглэл, даалгавар боловсруулах арга зүй, даалгаврын зориулалт, даалгавар боловсруулах алхам, хичээл сонголтын агуулга, сурагчид ямар ямар цогц чадамж эзэмшиж төгсөх талаарх мэдээ, мэдээллийг танилцуулж, хэлэлцүүлэг хийлээ. Боловсролын Үнэлгээний Төв, Даалгаврын сангийн хэлтсийн газар зүйн хичээлийн мэргэжилтэн З.Лхагвадулам, Байгалийн ухааны хичээлийн ахлах мэргэжилтэн Б.Жаргал, Математикийн хичээлийн мэргэжилтэн М.Бямбасүрэн, Бага боловсролын мэргэжилтэн А.Ганчимэг нар хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуур, зөвлөмжийг даалгавар боловсруулахдаа хэрхэн бүтээлчээр ашиглах, блюпринтийн хураангуй ба дэлгэрэнгүй хувилбар хэрхэн боловсруулах, танин мэдэхүйн талбар дахь Блумын таксономи 6 үе шат, үнэлгээний төрөл, хэлбэрийг ялгаж ойлгох практик дадлагыг зохион байгууллаа.
Цаг зав гарган багш нарт маань оюуны үнэтэй хөрөнгө оруулалт хийсэн Боловсролын Үнэлгээний Төв, даалгаврын сангийн хэлтсийн багш нартаа баярласан талархсанаа илэрхийлье.
Previous
Next