Scroll Top
11809
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

МОНГОЛЫН ЛЕГО РОБОТ

МОНГОЛЫН ЛЕГО РОБОТЫН ҮНДЭСНИЙ АВАРГА БОЛЛОО.
Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын шинжлэх ухаан, технологи, инженерчлэлийн боловсролыг дэмжих, дэлхийн роботын аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох сурагчдыг сонгон шалгаруулах, лего блок сонирхож хичээллэдэг сурагчдыг дэмжих, олон улсын уралдаан тэмцээнд оролцох нөхцөл боломжийг хангах зорилго дор БШУЯ, Монголын роботын нийгэмлэг НҮТББ-ын хамтран зохион явуулсан “МОНГОЛЫН ЛЕГО РОБОТЫН ҮНДЭСНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” 2023.01.23-ы өдөр UG Arena спортын ордонд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Улаанбаатар хот болон Хөвсгөл, Дархан-Уул, Орхон, Баянхонгор, Завхан аймгийн 23 сургуулийн VI-X ангийн 26 багийн 150 гаруй тамирчид оролцсоноос манай сургуулийн мэдээллийн технологийн багш Ц.Батхуягийн удирдан явуулсан MANULS-1 баг “Тэргүүн байр”, үндэсний аварга багаар шалгарсан бол MANULS-2 баг маань 4-р байр эзэллээ.
Тэмцээнд амжилттай оролцсон MANULS-1, MANULS-2 багийн сурагчдадаа болон чиглүүлэгч багш Ц.Батхуягтаа халуун баяр хүргэж, амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх