Scroll Top
11806
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Ерѳнхий захирал Д.Батсайхан Монгол улсын гавьяат багш боллоо.

Оюунлаг сургуулийн үүсгэн байгуулагч, Ерѳнхий захирал Д.Батсайхан Монгол улсын гавьяат багш боллоо.
Боловсролын салбарт 39 жил үр бүтээлтэй ажиллахдаа “Оюунлаг” сургуулийг үүсгэн байгуулж, үе үеийн олон зуун шавь нарыг бэлтгэн шавь нарынхаа сэтгэл зүрхэнд итгэлийн гал бадрааж, эрдэм мэдлэгийг харамгүй түгээж яваа Д.Батсайхан багш маань 2023.01.11-ий өдөр МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнагдлаа.
Монгол улсын боловсролын салбарт орчин цагийн сургуулийн менежментыг бий болгоход үнэтэй бодит хувь нэмэр оруулсныг зэрэгцээ мэдээлэл технологийн сүүлийн үеийн ололт бүхий сургалтын шинэлэг орчинг бүрдүүлж ,улс хотынхоо хэмжээнд сургалтынхаа түвшин чанар,ЭЕШ-ын амжилтаараа жил бүр улсдаа тэргүүлдэг эвсэг хамтач шинэ цагийн оюунлаг залуусын багийг бүрдүүлэн ажиллаж яваа амжилтыг нь үнэлжээ.
МУГБ Д.Батсайхан тандаа халуун баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл үлдээх