Scroll Top
%d0%b7%d1%83%d1%80%d0%b0%d0%b0%d1%87-%d1%85%d2%af%d2%af%d1%85%d0%b4%d2%af%d2%af%d0%b4%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b0%d0%bc%d0%b6%d0%b8%d0%bb%d1%82%d1%8b%d0%bd-%d0%b1%d1%83%d1%83%d1%85%d0%b8%d0%b0-%d2%af
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Зураач хүүхдүүдийн амжилтын буухиа үргэлжилсээр …

ЗУРААЧ ХҮҮХДҮҮДИЙН АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР …

2015 оны 11сарын 14 нд Нийслэлийн хэмжээнд зохиогдсон Зураач багш Ц.Шаалайхүүгийн нэрэмжит гар зургийн IV олимпиадад улсын болон хувийн хэвшлийн 31 сургуулийн 1-12-р ангийн 450 гаруй зураач сурагчид оролцлоо. Өнгө будаг, уран дүрслэлийн өнгө айзмыг урлаач хүүхдүүдийн зурсан өнгөлөг зургаас харахад сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн ур чадвар сайжирч сэтгэлгээний цараа, зохиомж, дүрслэлийн хэв маяг дээшилсэн нь харагдаж байлаа.

Энэхүү уралдааны сүүлийн шалгаруулалтын дүн гарахад Оюунлаг сургуулийн зураач хүүхдүүд ангилал тус бүртээ амжилттай оролцож алтан медаль – 6, мөнгөн медаль – 1, хүрэл медаль – 3 мөн тусгай байрын шагнал – 8-ыг хүртсэн амжилтаар багаараа “Тэргүүн” байрыг эзэлсэн амжилтыг үзүүлэв. Энэ удаагийн олимпиадад сурагчдын зурах сэдэв задарахад аав ээж би, миний хайртай тоглоом, инээмсэглэл, миний сайхан ээж, миний баяр бахдал, хэмнэл, аялгуу, зэрэг үндсэн сэдвийн хүрээнд гуашь, тосон будгаар, зохиомжлон дүрсэлж гүйцэтгэх даалгавар өгөгдсөн байна.

Хүүхэд бүр өөр өөрийн ертөнц, үзэл бодолтой, онцгой авъяастай байдаг. Хүүхэд бүрийнхээ авъяасыг мэдэрч мэргэжлийн үнэнхүү итгэл үнэмшилтэй, түүндээ сэтгэл зүрхээ өгч ажилладаг багш л тэдэнд тусалж дэмжиж чаддаг билээ. Ингэж л хүүхэд багачуудын хүсэл сонирхол торгон мэдрэмж дээр нь зурах урлагийн техник ажиллагаа, итгэл үнэмшилийг нь хөглөж урлаж байгаа хүн бол яахын аргагүй зураг урлагийн багш Б.Сандүй билээ.

2015-2016 оны хичээлийн жилд багш Б.Сандүйн удирдсан зургийн дугуйлангаас Хэлмэгдүүлэлтийн өдөрт зориулсан гар зургийн плакатны уралдаанаас 10-р ангийн 2 шавь нь алт мөнгөн медаль, Зуун билэг дунд сургуулийн нэрэмжит олимпиадаас 1-12-р ангийн шав нар нь 31 медаль, энэ удаагийн уралдаанаас 18 медаль хүртсэнийг нь дурьдахад хангалттай.

Зураг-Урлалын багш Б.Сандүй багштай уран зургийн авьяаслаг хүүхдүүддээ Оюунлаг сургуулийн нийт багш сурагчдын нэрийн өмнөөс баярласнаа илэрхийлж цаашдын урлан бүтээх чадвараа үргэлжийн шинэлэг санаагаар баяжуулж, шаргуу хөдөлмөрөөр өнгө оруулан гялалзуулж яваарай. Та бүхэнд амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх