“ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛИЙН ҮР ДҮН АМЖИЛТЫГ ДАГУУЛДАГ” ЯРИЛЦЛАГА
Авьяас, чадвар, амжилт бүтээл гэдэг хувь хүний тууштай хөдөлмөр, хичээл зүтгэл, чин сэтгэлийн үр дүн байдаг бөгөөд өөрийгөө нээн хөгжүүлэх, ялан дийлэх, амжилт гаргах хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөж цаг заваа үр өгөөжтэй зохион байгуулж, тууштай хөдөлмөрлөж чадсан хэн бүхэнд амжилт гэдэг зүйл үргэлж нээлттэй байж, түүнийг дагаж байдаг зүйл билээ. Та бүхэнд өөрийн авьяас чадвар, хичээл зүтгэл, тууштай зан чанарынхаа үр дүнд улс, нийслэлийн болон олон улсын чанартай олимпиад, тэмцээн, уралдаанд оюун ухаан, ур чадвараа уралдуулан оролцож удаа дараалан амжилт гаргаж байгаа “Оюунлаг” бүрэн дунд сургуулийн авьяаслаг болон чадварлаг сурагчдынхаа амжилтын талаарх мэдээлэл болон ярилцлагыг хүргэж байна.