Сурагчдын шинжлэх ухааны мэдлэгийг дээшлүүлэх, туршилтад тулгуурласан бодит үр дүн гаргах, учир шалтгааныг ойлгон онолын үндэстэй тайлбарлах, багаар хамтран ажиллах чадварыг хөгжүүлэх зорилготой “Science Day” тэмцээн 2026.03.19-ны өдөр 6–9-р ангийн сурагчдын дунд амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээн нь физик, хими, биологи, газарзүй, мэдээллийн технологи гэсэн 5 хичээлийн хүрээнд явагдаж, анги бүрийн сурагчид тэнцүү хуваагдан дараах даалгавруудыг гүйцэтгэн өрсөлдсөн юм:
3 дасгал ажил
1 туршилт
Туршилтын үр дүнг тайлбарлан бичих
Сурагчид авхаалж самбаа, үүрэг хуваарилалт, харилцан дэмжлэг, багаар ажиллах чадвараа маш сайн харуулж, өрсөлдөөнтэй, сонирхолтой тэмцээн боллоо. ![]()
2025–2026 оны хичээлийн жилийн “Шилдэг шинжлэх ухаанч” ангиуд:
6-р анги: Г.Нарангэрэл багштай 6А анги- Тэргүүн байр
7-р анги: Ба.Ариунзул багштай 7В анги- Тэргүүн байр
8-р анги: Г.Хулан багштай 8Б анги- Тэргүүн байр
9-р анги: Б.Оюун-Эрдэнэ багштай 9В анги- Тэргүүн байр
Тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулсан Байгалийн ухааны тэнхимийн багш нар, идэвхтэй оролцсон нийт сурагчдадаа халуун баяр хүргэж, амжилт хүсье! ![]()




























































