Амжилтын буухиа үргэлжилсээр…
Нийслэлийн ерөнхий боловсролын “Монгол Тэмүүлэл” сургууль, Монголын Роботын Боловсролын Нийгэмлэг хамтран зохион байгуулсан “MONGOBOT CHALLENGE 2026” роботын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө ![]()
Тус тэмцээн нь хүүхэд, залуучуудын дунд роботын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, авьяас чадварыг нээн илрүүлэх, техник технологийн дэвшилтэй танилцах, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилготойгоор зохион байгуулагдсан юм.
Тэмцээний ЕБС-ийн сурагчдын ангиллын DRONE RC төрөлд 6в ангийн сурагч А.Цэлмэг техник сэтгэлгээ, бүтээлч чадвараараа манлайлж, Тэргүүн байр эзэлсэн бахдам амжилт гаргалаа ![]()
Бахархам амжилт үзүүлсэн эрхэм шавьдаа болон бэлтгэн оролцуулсан Ц.Батхуяг багшдаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөр, уралдаан тэмцээнд нь улам их амжилт хүсье. ![]()

