Оюунлаг сургуулийн сурагчид олон улсад нэрээ цуурайтуулсаар…![]()
![]()
Казахстан улсын Алматы хотноо зохион байгуулагдсан Жаутыковын нэрэмжит олон улсын Математик, Физик, Мэдээлэл зүйн 22 дахь удаагийн олимпиад амжилттай болж өндөрлөлөө . Тус олимпиад нь дэлхийн олон орны оюунлаг сурагчдыг хамардаг, байгалийн ухаан болон мэдээллийн технологийн чиглэлийн олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг юм .
Энэхүү олимпиадын мэдээлэл зүйн төрөлд Нийслэлийн ерөнхий боловсролын Оюунлаг сургуулийн 12в ангийн сурагч Г.Эрхэм амжилттай оролцож, хүрэл медаль
хүртсэн бахархам амжилтыг үзүүллээ
.
Тууштай хөдөлмөр , логик сэтгэлгээ , мэдлэг чадвараа олон улсад үнэлүүлсэн сурагч Г.Эрхэм болон түүнийг бэлтгэсэн багш Ц.Батхуяг нартаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
