Scroll Top
%d0%be%d1%8e%d1%83%d0%bd%d0%bb%d0%b0%d0%b3-%d1%81%d1%83%d1%80%d0%b3%d1%83%d1%83%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%81%d1%83%d1%80%d0%b0%d0%b3%d1%87%d0%b8%d0%b4-%d0%be%d0%bb%d0%be%d0%bd-%d1%83%d0%bb%d1%81-10
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Оюунлаг сургуулийн сурагчид олон улсад нэрээ цуурайтуулсаар

Оюунлаг сургуулийн сурагчид олон улсад нэрээ цуурайтуулсаар…🌍🏆

Казахстан улсын Алматы хотноо зохион байгуулагдсан Жаутыковын нэрэмжит олон улсын Математик, Физик, Мэдээлэл зүйн 22 дахь удаагийн олимпиад амжилттай болж өндөрлөлөө . Тус олимпиад нь дэлхийн олон орны оюунлаг сурагчдыг хамардаг, байгалийн ухаан болон мэдээллийн технологийн чиглэлийн олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг юм .

Энэхүү олимпиадын мэдээлэл зүйн төрөлд Нийслэлийн ерөнхий боловсролын Оюунлаг сургуулийн 12в ангийн сурагч Г.Эрхэм амжилттай оролцож, хүрэл медаль 🥉 хүртсэн бахархам амжилтыг үзүүллээ 👏.

Тууштай хөдөлмөр , логик сэтгэлгээ , мэдлэг чадвараа олон улсад үнэлүүлсэн сурагч Г.Эрхэм болон түүнийг бэлтгэсэн багш Ц.Батхуяг нартаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Privacy Preferences
When you visit our website, it may store information through your browser from specific services, usually in form of cookies. Here you can change your privacy preferences. Please note that blocking some types of cookies may impact your experience on our website and the services we offer.