Scroll Top
mitsubishi-asian-childrens-enikki-festival
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Mitsubishi Asian Children’s Enikki Festival

🎉 АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР… 🎉

Mitsubishi Asian Children’s Enikki Festival–ийн 16 дахь удаагийн зургийн уралдааны дүн албан ёсоор гарлаа! 🎨🌏

Энэхүү уралдаан нь Ази тивийн 24 орны хүүхдүүд оролцдог, хүүхэд бүр өөрийн орны ахуй амьдрал, соёл, ёс заншил, өв уламжлалын онцлогийг 3 цуврал зурагт тусган, тайлбар бичиж оролцдог томоохон уралдаан юм.

Энэ жилийн фестивальд Монгол Улсаас 1000 гаруй бүтээл өрсөлдсөнөөс шилдэг 22 бүтээлийг улсын түвшинд шалгаруулж, тэднээс 8 бүтээлийг Япон улс руу илгээсэн байна 🇯🇵✨

Ийм нэр хүндтэй уралдаанд Оюунлаг сургуулийн сурагчид амжилттай оролцож дараах шагналуудыг хүртлээ:

🏅 Япон улсын нэрэмжит тусгай байр

– 6Б анги П.Марал

🏅 Үндэсний нэрэмжит тусгай байр

– 6Б анги Г.Нандин-Эрдэнэ

– 6В анги А.Цэлмэг

– 5В анги Б.Аясгалан

– 7А анги М.Мөнхболд

Манай зураач хүүхдүүдийн бүтээлч ур чадвар, уран сэтгэмж, эх орноо илэрхийлсэн ухаалаг илтгэл бүхэн нь бахархам байлаа. 🎨💛

Хүүхдүүддээ болон бэлтгэн чиглүүлсэн багш нартаа халуун баяр хүргэж, цаашдын урлагийн замд нь улам өндөр амжилт хүсье! 🌟✨

Сэтгэгдэл үлдээх

Privacy Preferences
When you visit our website, it may store information through your browser from specific services, usually in form of cookies. Here you can change your privacy preferences. Please note that blocking some types of cookies may impact your experience on our website and the services we offer.