АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР… ![]()
Mitsubishi Asian Children’s Enikki Festival–ийн 16 дахь удаагийн зургийн уралдааны дүн албан ёсоор гарлаа! ![]()
![]()
Энэхүү уралдаан нь Ази тивийн 24 орны хүүхдүүд оролцдог, хүүхэд бүр өөрийн орны ахуй амьдрал, соёл, ёс заншил, өв уламжлалын онцлогийг 3 цуврал зурагт тусган, тайлбар бичиж оролцдог томоохон уралдаан юм.
Энэ жилийн фестивальд Монгол Улсаас 1000 гаруй бүтээл өрсөлдсөнөөс шилдэг 22 бүтээлийг улсын түвшинд шалгаруулж, тэднээс 8 бүтээлийг Япон улс руу илгээсэн байна ![]()
![]()
Ийм нэр хүндтэй уралдаанд Оюунлаг сургуулийн сурагчид амжилттай оролцож дараах шагналуудыг хүртлээ:
Япон улсын нэрэмжит тусгай байр
– 6Б анги П.Марал
Үндэсний нэрэмжит тусгай байр
– 6Б анги Г.Нандин-Эрдэнэ
– 6В анги А.Цэлмэг
– 5В анги Б.Аясгалан
– 7А анги М.Мөнхболд
Манай зураач хүүхдүүдийн бүтээлч ур чадвар, уран сэтгэмж, эх орноо илэрхийлсэн ухаалаг илтгэл бүхэн нь бахархам байлаа. ![]()
![]()
Хүүхдүүддээ болон бэлтгэн чиглүүлсэн багш нартаа халуун баяр хүргэж, цаашдын урлагийн замд нь улам өндөр амжилт хүсье! ![]()
![]()


















