АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР… ![]()
Химийн шинжлэх ухааны сонирхолтой, гайхамшигтай агшинг гэрэл зурагт буулгах замаар шинжлэх ухааны гайхамшгийг олон нийтэд таниулах, хүүхэд залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинжлэх ухаанд дур сонирхолыг нэмэгдүүлэх зорилготой “Chemistry Photo – 2025” улсын 3-р уралдаанд хот, хөдөө орон нутгийн 59 сургуулийн 206 сурагчийн 430 бүтээл өрсөлдлөө.
Тэдний дунд “Оюунлаг сургууль”-аас маань 6–11-р ангийн 12 сурагч лаборант миний биеийн удирдлага дор амжилттай оролцлоо ![]()
![]()
2-р байр — Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
7Б ангийн сурагчид Х.Гантуяа, Б.Болортуяа, М.Бат-Амгалан нар “Зааны шүдний оо” туршилтаар 6–8-р ангийн төрөлд амжилт гаргалаа! ![]()
![]()
![]()
3-р байр — Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
8А ангийн сурагч А.Хангарьд “Lava Lamp” туршилтаар 6–8-р ангийн төрөлд амжилттай оролцлоо! ![]()
![]()
Сургуулийнхаа удирдлагууддаа лабораториудыг өргөжүүлж, тохижуулан, сурагчдын маань сурах орчныг сайжруулж өгч буйд гүн талархал илэрхийлье! ![]()
![]()
Нийт оролцсон хүүхдүүддээ сурлагын өндөр амжилт, улам их урам зориг хүсье!
Мөн хамтран ажилласан бүх химийн багш нартаа баярлалаа! ![]()
![]()



