“Оюунлаг” сургуулийн асран хамгаалагч, багш нарын волейболын нөхөрсөг тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
“Оюунлаг” сургуулийн 2025–2026 оны хичээлийн жилийн асран хамгаалагч, багш нарын волейболын нөхөрсөг тэмцээн 11 сарын 1, 2-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг тэмцээнд I–XII ангийн сурагчдын асран хамгаалагчид идэвхтэй оролцож, гал гарсан, эн тэнцүүхэн тоглолтуудыг үзүүлсэн юм.
Ийнхүү шилдгүүдийг алдаршуулбал:
Шилдгийн шилдэг баг, “Хошой аварга”, цомын эзнээр:
Энхтуул багштай 2Г анги
Дэд байрт:
Наранцэцэг багштай 3А анги
Гутгаар байрт:
Буянт багштай 1В анги
Тусгай байрт:
Ариунтуяа багштай 1Б анги
Шилдэг тоглогчид:
Эрэгтэй шилдэг тоглогч: 2Г анги – Одсүрэн
Эмэгтэй шилдэг тоглогч: 3А анги – Тунгалагтамир нар шалгарлаа.
Энэхүү тэмцээн сургуулийн багш, сурагч, асран хамгаалагчдын нэгдэл, хамтын оролцоог бэхжүүлэх, спортын идэвхийг дэмжих чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Өөрсдийн цаг зав, сэтгэл зүтгэлээ зориулан үйл ажиллагааг маань дэмжин ажилладаг асран хамгаалагч та бүхэндээ талархал илэрхийлье.


























































