Оюунлаг сургууль Halloween-ыг тохиолдуулан сурагчдынхаа дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг чөлөөт хувцас, дүр хувиралтын өдөрлөг энэ жил ч амжилттай болж өндөрлөлөө! ![]()
2025 оны 10 сарын 31-ний баасан гарагт болсон “Costume Day – 2025” арга хэмжээнд сурагчид өөрсдийн дуртай баатар, уран зөгнөлт дүрдээ хувилан оролцож, бүтээлч санаагаа гайхалтайгаар илэрхийллээ. ![]()
Арга хэмжээний үеэр хамгийн бүтээлч хувцаслалтыг шалгаруулж, сургуулийн удирдлагуудын зүгээс амттаны цуглуулга бүхий гарын бэлэг гардуулсан нь сурагчдад урам зориг, инээд хөөр бэлэглэсэн мөч байв! ![]()
![]()
Энэ өдөрлөг нь оюунлаг сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, багаар ажиллах чадварыг дэмжих, мөн хөгжилтэй, дурсамжтай мөчүүдийг бүтээсэн онцгой өдөр болж өнгөрлөө! ![]()
![]()
























































