Оюунлаг сургуулийн сурагчид эх орон, сургуулийнхаа нэрийг өндөрт өргөн, олон улсын болон улсын чанартай тэмцээн уралдаанд амжилттай оролцсоор байна.
Тэдний бахархам амжилтуудаас хүргэж байна:
Олон улсын амжилт
• “SEOUL GRAND PRIX 2025” олон улсын балетын тэмцээн 2025 оны 4-р сарын 26, 27-нд БНСУ-ын Сөүл хотноо болсон уг тэмцээнд
6Б ангийн сурагч Н.Намуундарь амжилттай оролцож Тусгай байр
эзэллээ.
• Олон улсын холбооны мастер Ж.Хишигнямын нэрэмжит хөл бөмбөгийн тэмцээнд 6Б ангийн сурагч Б.Далай авхаалж самбаагаа сорин оролцож, Мөнгөн медаль
хүртлээ.
• “Dance Sport” бүжгийн аварга шалгаруулах тэмцээн 6Б ангийн сурагч Х.Гантуяа ур чадвараа гайхуулан, Алтан медаль
хүртлээ.
• “Үндэсний үсэглэлийн аварга-2025” телевизийн нэвтрүүлэг 5В ангийн сурагч А.Амирлан 1000 гаруй оролцогчоос шалгарч,
Шилдгийн шилдэг 6 үсэглэгчийн нэгээр тодорлоо. Тэмцээн 9 долоо хоногийн турш үргэлжилсэн өрсөлдөөнт уралдаан байв.
• Баянзүрх дүүргийн өсвөр үеийн таеквондогийн аварга шалгаруулах тэмцээнд 10А ангийн сурагч Б.Ананд -68 кг жинд I байр эзэлж,
Монголын хүүхдийн спортын зуны VIII наадамд оролцох эрхээ авлаа.
• “TIA CUP 2025” таеквондогийн нээлттэй тэмцээнд 5Б ангийн сурагч Г.Түмэн -35 кг жинд тэргүүн байр эзэлж, Алтан медаль хүртлээ.
Эдгээр бахархалт амжилт үзүүлсэн эрхэм багш, сурагчдадаа талархал илэрхийлж,
цаашдын сурлага, урлаг, спортын их үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье!





