Scroll Top
%d0%b0%d0%b2%d1%8c%d1%8f%d0%b0%d1%81%d0%bb%d0%b0%d0%b3-%d1%81%d1%83%d1%80%d0%b0%d0%b3%d1%87-%d0%b0%d0%bb%d1%82%d0%b0%d0%bd-%d0%bc%d0%b5%d0%b4%d0%b0%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%8d%d0%b7%d1%8d%d0%bd
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

АВЬЯАСЛАГ СУРАГЧ АЛТАН МЕДАЛИЙН ЭЗЭН Г.ТЭНҮҮН-ЭРДЭНЭ

“Оюунлаг” сургуулийн 7б ангийн сурагч Г.Тэнүүн-Эрдэнэ маань 6 настайдаа “Гэрлэн дохио” олон ангит кинонд дүр бүтээсэн. Аав ээж, ах эгч, найз нөхдийнхөө урмын сайхан үгсээс цаашид кинонд тоглох эрч хүч, урам зориг авч, өдгөө 4 гол дүр, 7 туслах дүрд тоглосон. Саяхан нээлтээ хийсэн “Тэгри чину” киноноос бие даах чадвар, жүжгийн ур чадвар, өөрийгөө илэрхийлэх чадвар, тэсвэр тэвчээр гээд их зүйлийг сурч авсан хэмээн ярьж байлаа.  

Энхүү авьяас чадварыг нь үнэлэн сургуулийн захиргаанаас “АВЬЯАСЛАГ СУРАГЧ” алтан медаль, мөнгөн шагналаар шагнав. Хүүхдийнхээ авьяас, хүсэл сонирхлыг үргэлж дэмждэг эцэг эх болон кино группийн баг хамт олонд баяр хүргэж, амжилт хүсье.  

Сэтгэгдэл үлдээх