Scroll Top
%d1%83%d1%83%d0%bb%d0%b7%d0%b0%d0%bb%d1%82-%d3%a9%d0%b4%d3%a9%d1%80%d0%bb%d3%a9%d0%b3-%d0%b0%d0%bc%d0%b6%d0%b8%d0%bb%d1%82%d1%82%d0%b0%d0%b9-%d0%b1%d0%be%d0%bb%d0%bb%d0%be%d0%be
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

УУЛЗАЛТ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

2022.05.23-ы өдөр Карьер хөгжлийн төвөөс XI ангийн эцэг эх, сурагчдад зориулсан гадаадын болон дотоодын их дээд сургуульд элсэн суралцахад шаардлагатай мэдээлэл өгөх, энэ зуныг хэрхэн үр дүнтэй өнгөрөөх, олон улсын хэлний шалгалтад хэрхэн амжилттай бэлтгэх зөвлөгөө өгөх уулзалт өдөрлөг амжилттай боллоо.
Мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар Б.Батням багш, МУИС-ийн элсэх журам, сургуулийн мэдээллийг элсэлт, бүртгэл хариуцсан мэргэжилтэн Ж.Гэрэлтуяа багш, БНХАУ-ын их, дээд сургуулийн элсэлт, шалгалтад хэрхэн бэлдэх тухай Э.Анулин багш, гадаадын их, дээд сургуулийн тэтгэлэг, шалгалтын тухай Ш.Оюунбилэг багш ярилаа. Эцэг эх, сурагчид маань өөрсдийн мэдэхийг хүссэн мэдээллээ авч, сонирхсон их, дээд сургуулийн талаар асууж, тодруулж, ихийг мэдэж авсан сайхан уулзалт боллоо.
Уулзалт өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүндэт эцэг эх, сурагчдадаа болон санаачлан зохион байгуулсан сургуулийн захиргаа, карьер хөгжлийн төв, багш нартаа баярласан талархсанаа илэрхийлье.

Сэтгэгдэл үлдээх