Scroll Top
БЗД 18-р хороо, УБ хот Монгол улс

HIPPO OLYMPIAD -2022 ОЛИМПИАДЫН ДЭЛХИЙН ФИНАЛД ОРОЛЦОХ ЭРХЭЭ Ц.НОМИН-ЭРДЭНЭ АВЛАА.

283900055_2175138662650773_3342354017359278891_n
2022.05.23-ы өдөр “HIPPO-2022” олон улсын олимпиадын АЗИ БҮСИЙН дэлхийн финалд оролцох эрхийн төлөөх олимпиад амжилттай боллоо. Тус олимпиадад манай сургуулийн 4г ангийн сурагч О.Гэрэлмаа, 12а ангийн Ц.Номин-Эрдэнэ нар түвшин бүртээ улсаа төлөөлж оролцсоноос Ц.Номин-Эрдэнэ маань дэлхийн финалд өрсөлдөх эрхээ авлаа.
Дэлхийн финалд манай улсаас оюун билиг, мэдлэг чадвараа сорин өрсөлдөх 9 сурагчаас 2 сурагч нь манай сургуулийн сурагч байгаа нь үнэхээр бахдам сайхан байна. Олимпиадад амжилттай оролцсон сурагчдадаа, бахархалт багш нартаа, Италийн Ром хотноо болох дэлхийн финалд оролцох Joshcelo Mickyle Tagudando, Ц.Номин-Эрдэнэ нартаа халуун баяр хүргэж, амжилт хүсье.

Leave a comment