
Сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, гэртээ уншдаггүй болон уншиж дууссан номоо бусадтай хуваалцах, номтой нөхөрлөх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Сурагчдын өөрөө удирдах зөвлөл”-өөс “Little Free Library” буланг санаачлан хэрэгжүүлж эхэллээ.
Явагдах зарчим маш энгийн бөгөөд тус “НОМЫН БУЛАН”-аас хүссэн номоо аваад оронд нь өөр ном тавихад л болно.