ТЭТГЭЛЭГТ ТЭНЦСЭН СУРАГЧДАДАА ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ.

Оюунлаг сургуулийн карьер хөгжлийн төв нь ахлах болон төгсөх ангийн сурагчдадаа хичээл сонголт, мэргэжил сонголтын зөвлөгөө өгөхөөс гадна гадаад, дотоодын их дээд сургуульд бэлтгэх, өргөдөл гаргах, өөрийн үзэл бодлоо зөвөөр илэрхийлж эсээ бичих, хэрхэн амжилттай суралцах , бэлтгэх зүйлс дээр нь туслах, виз хэрхэн мэдүүлэх гэх мэт бүтээлч ажлуудыг явуулдаг билээ.
Энэ хичээлийн жилд манай сургуулийн сурагчид Америк, Австрали, Канад, Япон орнуудын шилдэг их, дээд сургуульд суралцах тэтгэлэгт хамрагдаж, урилга авсан билээ.
Карьер хөгжлийн төвийн аcademic counselor нь бүхий л зүйлд чин сэтгэлээсээ тусалдаг Ш.Оюунбилэг багшдаа болон тэтгэлэгт тэнцсэн сурагчдадаа халуун баяр хүргэе.

© 2022 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Оюунлаг сургууль