Scroll Top
%d0%bc%d0%be%d0%bd%d0%b3%d0%be%d0%bb-%d1%83%d0%bb%d0%b0%d0%bc%d0%b6%d0%bb%d0%b0%d0%bb-%d3%a9%d0%b4%d3%a9%d1%80%d0%bb%d3%a9%d0%b3-%d0%b0%d0%bc%d0%b6%d0%b8%d0%bb%d1%82%d1%82%d0%b0
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“Монгол уламжлал” өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө

Монголын уламжлалт баяр сар шинэтэй холбогдуулан үндэсний өв соёлоо дээдлэх, түгээн дэлгэрүүлэх, бахархах зорилгын хүрээнд “Монгол уламжлал” өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө.

Өв соёл, уламжлалаасаа суралцсан энэхүү өдөрлөгт Оюунлаг сургуулийн бүх багш, сурагчид үндэсний хувцсаараа гоён ирж, монгол гэрээр айлчлан орж, бий биелгээ биелж, уламжлалт тоглоом болох шагайн наадгайгаар наадаж, оньсого таавар таалцсанаас гадна ЦАГААН САР-ын баярын тухай видео үзэж сонирхлоо.

Монгол уламжлалын өдөртөө ач холбогдол өгч, идэвх санаачилгатай оролцсон багш сурагчдадаа талархал илэрхийлье. Бар жилдээ багш нарын маань ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй, шавь нар маань сурлага, урлаг, спортын өндөр амжилттай суралцахын ерөөлийг өргөе.

Сэтгэгдэл үлдээх